Гутерриш өөрийгөө тусгаарлажээ
2021-12-08 14:43:12  

Гутерриш өөрийгөө тусгаарлажээ_fororder_联合国秘书长古特雷斯与新冠感染者密接 将自我隔离

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш саяхан КОВИД-19-ийн халдварын тохиолдолтой ойрын хавьтал авсан нь тогтоогдсон бол одоогоор түүний биед ямар нэгэн халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд уурьдчилсан шинжилгээний хариу нь бүгд сөрөг гарсан байна. Гэсэн хэдий ч аюулгүй байдлыг хангах үүднээс Гутерриш өөрийгөө гэртээ түр хугацаагаар тусгаарлаж, 12-р сарын 9-нд дахин шинжилгээнд хамрагдахаар болсон тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн газар орон нутгийн цагаар 12-р сарын 7-нд мэдэгджээ.

Үүнээс өмнө Гутерриш АНУ-ын Нью-Йорк хотод КОВИД-19-ийн эсрэг хоёр тун вакцин тариулсан юм.