Хятадын сүлжээ ашиглагчид ВВС-г “хуурамч мэдээлэл цацдаг радио” хэмээн нэрлэдэг
2021-12-08 11:12:54  

Хятадын сүлжээ ашиглагчид ВВС-г “хуурамч мэдээлэл цацдаг радио” хэмээн нэрлэдэг_fororder_u=4247212810,1828001644&fm=26&fmt=auto

Их Британийн ВВС агентлаг Хятадтай холбоотой хуурамч мэдээлэл тараасан хэрэгт холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 7-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Хятадын сүлжээ ашиглагчид ВВС-г "хуурмаг мэдээлэл цацдаг радио" хэмээн нэрлэдэг, учир нь Хятадтай холбоотой худал мэдээлэл тараах талаар мэргэшсэн, харин бодит үйл ажиллагаагаар энэ нэрээ авч хаяхыг BBC-д хүсэж байна гэжээ.

Мэдээллийн дагуу, Америкийн эрдэмтэн Браутигам саяхан түүний "Хятадын өрийн урхи" гэгч сэдвээр ВВС-д өгсөн ярилцлагын тухай нийтлэл хийж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн хөөрөгдөж буй "Хятадын өрийн урхи" гэгч нь ямар ч үндэслэлгүй гэдгийг тодорхой нотолсон байхад ВВС харин зориуд буруу мэдээлэл өгч, хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна гэжээ. \Ренчинсоо\