Америк, Оросын удирдагчид Украины нөхцөл байдлын асуудлыг цахимаар авч хэлэлцэв
2021-12-08 11:02:27  

Америк, Оросын удирдагчид Украины нөхцөл байдлын асуудлыг цахимаар авч хэлэлцэв

АНУ-ын ерөнхийлөгч Ж. Байден, ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин нар 7-ны өдөр цахим уулзалт хийж, Украины нөхцөл байдал, хоёр орны харилцаанд оршиж буй асуудлаар авч хэлэлцсэн байна. 

Цагаан ордны хэвлэлийнхний мэдээлснээр, мөн өдрийн цахим уулзалт 2 цаг орчим үргэлжлэв. Уулзалтын дараа Цагаан ордон мэдэгдэл гаргаж, АНУ болон түүний Европын холбоотнууд, Украины хилийн бүс нутагт ОХУ цэргийн байршуулалтаа эрчимжүүлж буйд "сэтгэл түгшиж" байна. Хэрэв Орос цэргийн өндөржүүлэх арга хэмжээ авбал АНУ болон түүний холбоотнуудаас "хүчтэй" эдийн засгийн хориг арга хэмжээ авах болно гэж Байден хэлсэн байна. Түүнчлэн Байден: Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг АНУ дэмжиж байгаа бөгөөд хурцадмал байдлыг намжааж, Украины асуудлыг дипломат арга замаар зохицуулахыг Орос, Украинд уриалж байна гэжээ.

7-нд Кремлийн ордны сайтын нийтэлсэн мэдээгээр, Путин, Байден нар цахим уулзалтын үеэр, хоёр орны удирдагчдын Женевийн хэлэлцээний үр дүнгийн хэрэгжилт, хоёр талын харилцаа, Украины нөхцөл байдал, Ираны цөмийн асуудал, сүлжээний мэдээллийн аюулгүй байдал зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд Украины хямрал болон Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар ч авч хэлэлцжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украины зүүн нутгийн байдал улмаар хурцдаж буйн хариуцлага нь Орост байгаа бус, харин НАТО Украины нутаг дэвсгэрийг эзлэхийг оролдож байгаа бөгөөд Оросын хилийн ойролцоо цэргийн хүчээ тасралтгүй нэмэгдүүлсээр байна гэж Путин онцлоод Орос улс НАТО цаашид зүүн зүгт өргөтгөх, Оросын хөрш орнуудад довтолгооны шинжтэй зэвсгийн систем байрлуулахаас урьдчилан сэргийлэх талаар найдвартай хууль эрх зүйн баталгааг олж авахыг хүсэж байна гэжээ.

Путин хэлэхдээ, одоогоор ОХУ, АНУ хоёр талын хамтын ажиллагаа хангалтгүй байгаа нь хоёр орны дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хүндрэлд учруулсны бүх хүчин зүйлийг Америкийн тал буй болгосон. Дипломат төлөөлөгчийн газруудын хэвийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг цуцлахыг Орос санал болгож байгаа бөгөөд энэ нь хоёр орны харилцааны бусад асуудлуудыг хэвийн болгоход тустай юм гэжээ. \Ренчинсоо\