АНУ-ын яриад байдаг ардчилал гэгч нь хоёр нүүртэй, давхар стандарттай
2021-12-08 20:17:18  

Гэмт хэргээсээ зугтаж буй Хонконгийг  үймүүлсэн этгээд Лүө Гуаньцүн саяхан "Ардчиллын дээд хэмжээний уулзалт"-д илтгэл хийлгэх урилгыг АНУ ирүүллээ гэж мэдэгдлээ. Гэмт хэрэг хийснээр сэжиглэгдэн зугтааж байгаа хүнийг зочноор урьсан АНУ-ын үйлдлийг үнэхээр ойлгохгүй байна. Энэ нь АНУ-ын ардчиллын нэрийг ашиглан Хонконг ийг үймүүлэгч этгээдийг хамгаалж, Хятадын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцож байхыг  харуулж байгаа төдийгүй АНУ-ын яриад байдаг ардчилал гэгч нь хоёр нүүртэй, давхар стандарттайг дэлхий нийтэд тодоос тод харуулжээ.     

Лүө Гуаньцүн гэгч нь Хонконгийг үймүүлэгч этгээд бөгөөд АНУ зэрэг барууны орны олон жил дэмжсээр ирсэн Хятадын эсрэг Хонконгийг үймүүлэгч этгээд болно. Тэр  олон удаа улс орныг хагалан бутаргах үг яриа гаргасан төдийгүй Хонконгийн залуусыг хууль бус үйлдэлд өдөөн турхирчсан бөгөөд АНУ-д олон удаа хүрч холбоо барьж байсан юм. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хууль тогтоохоос өмнөхөн  Лүө Гуаньцүн шөнөөр гадаадад зугтан хүрч Хонконгт үймээн самуун дэгдээх үйлдлээ үргэлжлүүлсээр юм. 2020 оны 7-р сард, Хонконгийн цагдаагийн тал үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, гадаадын хүчинтэй  тохиролцсон   хэрэгт буруутгагдсанаас гадаадад оргон зугтаж буй  Лүө Гуаньцүн зэрэг гэмт хэрэгтнийг нэхэмжилж байгаа юм.

Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Хонконгт үймээн самуун дэгдээсэн оргодол гэмт хэрэгтэн Хонконгийн ард иргэдийг төлөөлөн олон улсын хуралд “ардчиллын тухай” ярих эрх байгаа гэж үү? Хэрэв АНУ-ын нэхэмжилж буй  оргодол гэмт хэрэгтнийг бусад улс орнууд  хүндэт зочноор хүлээн авч байгаа бол АНУ ямар сэтгэгдэлтэй  вэ? АНУ нэгэнт  Лүө Гуаньцүнг хүндэт зочноор урьсан бол энэ оны 1-р сард Капитол Хилл рүү дайрсан үймээн дэгдээгчдийг урьж үг хэлж яагаад болохгүй гэж?