Израиль “ухаалаг” тусгаарлах хана барьжээ
2021-12-08 14:40:35  

Израиль “ухаалаг” тусгаарлах хана барьжээ_fororder_以色列沿加沙地带“智能”隔离墙修建完成

Гурван жил гаруй бүтээн байгуулалт хийж, Палестины Газын зурвасыг дагуулан "ухаалаг" тусгаарлах хана барих ажлаа дуусгасан тухай Израилийн Батлан хамгаалах яам 7-нд мэдэгджээ.

Израилийн Батлан хамгаалах яам 7-ны өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ, "ухаалаг" хана нь 65 километр урт бөгөөд газар дээрх болон газар доорх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Хананы дагуу олон зуун камер, радарын систем, мэдрэгч бүхий төхөөрөмж суурилуулсан. Тусгаарлах хана нь мөн далай дээр хүртэл үргэлжилдэг бөгөөд тэнгис дээгүүр хил давж буй хүмүүсийг илрүүлэх систем, алсаас удирдаж болох зэвсгийн системээр тоноглогдсон. 3 жил хагасын хугацаанд барилгын ажлыг дуусгахад 140,000 гаруй тонн ган ашигласан гэжээ.

Израилийн Батлан хамгаалахын сайд Бенжамин Ганц мэдэгдэл хийхдээ, Газын зурвас дагуух тусгаарлах хана нь Израилийн өмнөд нутгийн оршин суугчдын аюулгүй байдлыгг баталгаажуулж, бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах "инновац бүхий дэвшилтэт технологийн төсөл" юм гэжээ.

Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн (ХАМАС) 2007 онд Газын зурвасыг хяналтдаа авсны дараа Израиль Газын зурвасыг бүсэлж, хүн, эд материал нэвтрүүлэхэд хатуу хяналт тавьж эхэлсэн юм. Арав гаруй жил үргэлжилсэн бүслэлтээс болж Газын зурвасын эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн амьжиргаа тасралтгүй доройтсон юм.