Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа хурцадмал буйн хариуцлага нь АНУ-д бий
2021-12-08 20:25:43  

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Салливаны Тайваний талаар хэлсэн үгийн хариуд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 8-ны өдөр хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны хурцадмал байдал, эмх замбараагүй байдлын үндсэн шалтгаан нь Тайваний эрх баригчид “АНУ-ыг түшиж Тайванийг тусгаар тогтнуулах” оролдлого хийсээр буйтай холбоотой гэжээ. АНУ-ын зарим хүмүүс “Тайванийг ашиглан Хятад улсыг хязгаарлах” санаатай байгаа тул уг хэрэгт зайлшгүй хариуцлаг хүлээх ёстой гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Салливан саяхан, “Тайваньд зэвсэгт халдлага хийх" -ээс сэргийлэхийн тулд АНУ боломжтой бүх арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ, АНУ-ын "Энэтхэг Номхон далайн бүсийн стратеги" нь гуравдагч талд чиглээгүй хэмээн АНУ мэдэгдэж байсан юм. Гэхдээ АНУ-ын холбогдох мэдэгдэл нь үний нүд чихийг хаасан халхавч төдий байсныг энэ байр суурь дахин нотоллоо гэжээ. Ван Вэньбинь онцлон тэмдэглэхдээ, Хятад улс бүрэн нэгдэх нь хориглож дийлшгүй түүхийн урсгал юм. Ямарваа хүн, ямарваа хүчин болон аль улс орноос шалтгаалан өөрчлөгдөхгүй гэжээ.