Аюулгүйн зөвлөл дүрвэгсдийн асуудлаар нээлттэй хурал хийв
2021-12-08 16:42:44  

Аюулгүйн зөвлөл дүрвэгсдийн асуудлаар нээлттэй хурал хийв_fororder_src=http___n_sinaimg_cn_spider20211208_169_w640h329_20211208_65b9-e6b3fa7965065dfd223d830547ef5299_png&refer=http___n_sinaimg

Орон нутгийн цагаар 7-нд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дүрвэгсдийн асуудлаар нээлттэй хурал хийлээ. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь хэлсэн үгэндээ, гаднын цэргийн оролцоо, ардчилсан өөрчлөлтөөс улбаатай бүс нутгийн мөргөлдөөн олон тооны дүрвэгсдийг бий болгосноор гол хариуцлагыг хүлээх ёстой гэжээ.

Аюулгүйн зөвлөл дүрвэгсдийн асуудлаар нээлттэй хурал хийв_fororder_src=http___n_sinaimg_cn_sinakd20211208s_171_w640h331_20211208_09ee-9bea0b1197f9b319baad1e6eef37b0ae_png&refer=http___n_sinaimg

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг дүрвэгсдэд олон улсын хуулийн дагуу шаардлагатай хамгаалалтыг хангах ёстой. Түүнчлэн хөгжиж буй орнууд дэлхийн дүрвэгсдийн 86 хувийг хүлээн авч байна. Чадвартай, хариуцлагатай орнууд хөгжиж буй орнуудын дарамтыг бууруулахад нь туслах ёстой гэжээ. Дүрвэгсдийн асуудлыг зохицуулахдаа давхар стандарт, улс төржилтөөс зайлсхийх хэрэгтэй, олон улсын дүрвэгсдийг хамгаалах механизмыг террористууд болон гэмт хэрэгтнүүд урвуулан ашиглаж болохгүй хэмээн Жан Жүнь онцолжээ.

Жан Жүн хэлэхдээ, зэвсэгт мөргөлдөөн бол дүрвэгсэд бий болгох чухал шалтгаан юм. Аюулгүйн зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үндсэн үүрэг хариуцлагад анхаарлаа хандуулж, бүс нутгийн халуун цэгийн асуудлыг улс төрийн агаар зохицуулахад тус дөхөм үзүүлж, дүрвэгсдийг эх орондоо буцахад нь таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэжээ. \Ренчинсоо\