2022 оны санхүүгийн жилийн батлан хамгаалалтын зөвшөөрлийн тухай хуулийн төслийг баталжээ
2021-12-08 14:36:58  

2022 оны санхүүгийн жилийн батлан хамгаалалтын зөвшөөрлийн тухай хуулийн төслийг баталжээ_fororder_美国会众议院投票通过2022财年国防授权法案

Орон нутгийн цагаар 12-р сарын 7-нд, Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхим 363 дэмжсэн, 70 татгалзсан саналаар 768.2 тэрбум ам долларын өртөг бүхий 2022 оны санхүүгийн жилийн батлан хамгаалалтын зөвшөөрлийн тухай хуулийн төслийг баталжээ.

Эх сурвалжийн дагуу, 2022 оны үндэсний батлан хамгаалахын зөвшөөрлийн тухай хуулийн төслийн эцсийн хувилбарт багцаагаар 768.2 тэрбум ам доллар тусгагдах бол үүнд үндэсний батлан хамгаалалтын зардал 740 тэрбум ам доллар, Эрчим хүчний яамны үндэсний аюулгүйн төлөвлөгөөний зардалд 27.8 тэрбум  ам доллар, батлан хамгаалалтын холбогдох үйл ажиллагааны зардал 378 сая ам доллар багтжээ.

Энэхүү хуулийн төслийг энэ долоон хоногийн сүүлчээр сенатаар санал оруулах юм байна.