Шэньжөү-12 хөлгийн сансрын нисгэгчдийн багийнханд зориулж хэвлэлийн бага хурал хийжээ
2021-12-08 20:08:58  

7-нд Хятадын сансрын нисэгчийн судалгааны төвөөс  Шэньжөү-12 хөлгийн сансрын нисгэгчдийн багийнханд зориулж хэвлэлийн бага хурал хийжээ. Сансрын гурван нисэгчийн  биеийн байдал маш сайн бөгөөд булчингийн  хүч чадал, зүрхний  үйл ажиллагаа маш сайн сэргэсэн байна. Сансрын нисэгч Не Хайшэн, Хятад улс тун удахгүй өөрийн сансрын станцдаа  “эгэл хүмүүсийг” угтан авах магадгүй гэжээ. Одоо та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе. 

Мөн өдрийн хэвлэлийн уулзалтад, сансрын нисэгчийн багийн ахлагч Жин Хайпэн  нисэгчийн багийн  буцсаны дараах хүч тамирын сэргэлтийн байдал болон дараачийн төлөвлөгөөний талаар танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, нисэгчийн баг буцаж ирсний дараа хүч тамирын нөхөн  сэргэлт нь  тусгаарлан сэргээх, нөхөн сэргээх, ажиглалт зэрэг гурван шат үеийг дамждаг  гэлээ. Өнөөгийн байдлаар хоёр дахь шатыг дуусаад байна гэжээ. 
     
“ Ерөнхийд нь авч үзвэл сансрын нисэгчдийн сэтгэл зүйн байдал сайн, биеийн жин нь нислэгийн үүрэг гүйцэтгэхээс өмнөх түвшинд байж, булчингийн хүч чадал, зүрхний үйл ажиллагаа сэргэн, хүлээгдэж буй үр дүнд хүрсэн байна. Одоо бид төлөвлөгөөний дагуу эмнэлгийн тусгай үзлэг, холбогдох туршилтын мэдээлэл цуглуулах ажлыг хийж, нөхөн сэргээлтийн ажиглалтын шатанд ороод байна. Нөхөн сэргэлтийн үнэлгээний дүн гарсны дагаа гурван сансрын нисэгч хэвийн дасгал сургалтдаа орох болно. "

Сансрын орон зайд зуу гаруй өдөр байсан Хятадын сансрын нисэгч Не Хайшэн урьд хожид гурав удаа сансарт гарч, хоёр удаа командлагчаар ажиллаж, бүхээгийн гадна үүрэг гүйцэтгэн ажилласан юм. Тэрээр хэлэхдээ, сансрын орон зайд үүрэг гүйцэтгэх нь дархан хариуцлага бөгөөд миний насан туршийн хүсэл мөрөөдөл гэсэн бөгөөд сэтгүүлчид хандан хэлэхдээ, Хятадын сансрын үйлс өрнөн хөгжиж, цаашид илүү олон амжилт тогтоох болно гэлээ. Сэтгүүлч эгэл хүмүүс сансрын орон зайд гарах боломж байгаа юу гэж асуухад,  удалгүй биелэгдэх болно гэлээ.   

"Хятадын сансар огторгуйн техник эрчимтэй хөгжихийн хэрээр Хятадын  иргэд сансар огторгуйн хайгуулын ажилд улам их алхмуудыг хийх болно. Хятадын сансрын станц баригдаж, үйл ажиллагаа нь тогтвортой болох үед  гадаад, дотоодын хүмүүс, мөн мэргжлийн бус хүмүүс ч гарах боломжтой гэж бодож байна. Энэ цаг эрин удалгүй хүрч ирэх болно. Бид бүхэн хүлээцтэй л байхад болно. Харин өөрийн биеэ сайн бэлдэх хэрэгтэй, сансарт гарахад мэдээж тодорхой хэмжээний шалгуур байдаг, биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйн байдал гэх зэрэг. Хэрэв үнэнхүү сансарт гарахыг сонирхож байвал эртнээс бэлтгэл хийж ёстой гэдгийг сануулж байна. "

Хятадын  сансрын станцын байгуулалт жич сансрын нисэгчдийн амьдрал нийгэм нийтийн анхаарлыг татсаар байна. Сансарт хоол унд идэх нь газар дээр байхтай адил уу? Ямар зүүд зүүдэлдэг вэ гэх зэргээр хүмүүс янз бүрийн асуултыг сонирхон асууж байлаа. Үүнд,   сансар огторгуй дахь жингүйдлийн байдалд унтаж амрах нь  газарт байхтай арай өөр байдаг гэж сансрын нисэгч Лю Бөмин хариуллаа. 

“Миний хувьд унтлагын цүнхийг орон дээр уяж тавьдаг. Не Хайшэн харин хөвж унтдаг. Тан Хүнбө нэг талаа уяж, нэг талаараа хөвж ор түшиж унтдаг. Яаж унтахаас үл хамааран нойр сайн байхад л болно. Унтах цаг үндсэндээ тогтмол  тул ажил хийхэд ч ядардаггүй. Заримдаа бас зүүдэлдэг. Жишээлж хэлэхэд, бүхээгээс гарчхаас өмнө харь гарагийнхантай тааралдаг  юм бол уу? Хэрэв тааралдвал ямар хэлээр харьцах вэ зэрэг сонирхолтой зүүд байдаг. Бид заримдаа амралтын өдрүүдээр хамт байхдаа бие биеийнхээ зүүдийг асуудаг, маш сонирхолтой. "

2021 он тун удахгүй өнгөрөх гэж буй энэ үед сансрын нисэгчийн ирэх орны мөрөөдлийг асуухад, анх удаагаа сансарт үүрэг гүйцэтгэсэн Тан Хүнбө, миний хувьд дахин нэг удаа сансарт гарахыг эрмэлзэж байна, мөн илүү цаг гарган гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хүсэж байна гэжээ.  

"Би сансарт гарахын төлөө маш олон бэлтгэл ажил хийсэн бөгөөд бүх анхаарлаа тавьсан гэж хэлж болно. Нэг удаа хүүгээ сургуулиас нь авахаар очиход, хүү маань маш ихээр догдолж байсан нь санаанд орж байна. Хүүгийнхээ догдолж байсныг хараад хүүтэйгээ хамт байсан цаг маш бага байснаа мэдэрлээ. Ирэх онд илүү цаг гаргаж гэрийн хүмүүстэйгээ хамт байхыг хүсэж байна. "