Ши Жиньпин Шольцын Герман канцлер болсонд баяр хүргэв
2021-12-08 18:43:24  

12-р сарын 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Олаф Шольцд баярын цахилгаан илгээж, Германы канцлер болсонд нь баяр хүргэлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Герман хоёр орон харилцан иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Олон жилийн турш харилцан хүндэтгэж, адил талаа хайж адил бус талаа нөөцөлж хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэж, хоёр орон болон хоёр орны ард түмэн түүнчлэн дэлхий дахинд хүртээмжтэй том том ажлуудын ард гарсан. Зуун жилийн өөрчлөлт болон зуун жилд тохиолдоогүй цар тахал давхацсан байдалд Хятад Герман хоёр орон ойлголцол хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн цар тахалтай хамтаар тэмцэж, эдийн засгийн сэргэлтийг ахиулж, том гүрний үүрэг хариуцлагаа гүйцэтгэсэн юм. Бид Хятад Германы харилцааг дээд хэмжээнд чухалчилж, тантай хамтаар ирэх жил болох хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор гараа болгож, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн гүнзгийрүүлж, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа өргөтгөж, Хятад Германы харилцааг шинэ шатанд ахиулахад бэлэн байна гэжээ.

Мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ч Шольцын Герман канцлер болсонд баяр хүргэж, Хятад Германы найрамдал хамтын ажиллагааны харилцааг ахиулах талаар хамтран ажиллаж шинэ амжилт бүтээхэд бэлэн байна гэж илэрхийлсэн байна.