Пакистан худалдааг ивээх үзлийг эсэргүүцнэ
2021-12-08 20:14:12  

Хятад улс ДХБ-д нэгдэн орсон 20 жилийн турш,  Пакистанаас Хятадад суугаа зөвлөх асан, Пакистаны Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хятад судлалын төвийн дэд захирал Замир Аванаас Хятадын төв радио телевизийн сэтгүүлч ярилцлага авсан юм. Замир Аван хэлэхдээ, Хятад улс ДХБ-д нэгдэн орсноос хойш уг байгууллагын эрх чөлөө, шударга ёсыг хамгаалсан төдийгүй  бусад гишүүн орон хоорондын худалдааны тэнцвэрийг хамгаалах талаар чухал үүрэг гүйцэтгэсэн гэлээ. Одоо та бүхэнд ХТРТ-ийн сэтгүүлчийн ирүүлсэн мэдээллийг хүргэе. 

2001 оны 12-р сарын 11-нд ДХБ-д нэгдсэнээс  хойш Хятад улс олон талт худалдааны  ашиг хүртэгч болсон төдийгүй  олон талт худалдааны хувь нэмэр оруулагч болсон юм. Үүнтэй холбогдуулан Замир Аван хэлэхдээ, 20 жилийн турш Хятад улс ДХБ-ын үндсэн зорилтыг хамгаалсаар ирсэн бөгөөд олон улсын худалдааны олон талт үзэл, даяаршлыг ахиулсан гэлээ.  

ДХБ нь чөлөөт, шударга худалдааг дэмжих зорилгоор байгуулагдсан. Хятад улс даяаршил, олон талт үзлийн бодит хэрэгжүүлэгч бөгөөд дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтад өөрийн гэсэн хувь нэмэр оруулагч юм. Хятад улс олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт дахь харьцал нь дэлхийн тэргүүнд явж байгаа. 

Тэрээр хэлэхдээ, Хятад улс олон улсын худалдаанд бусад орны ашиг сонирхлыг хамгаалахыг онцлон  хичээдэг. Тухайлбал, Пакистантай худалдаа хийхдээ Хятад-Пакистаны чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дахь шатны протоколд гарын үсэг зурахыг Хятад улс идэвхтэй дэмжин, Пакистаны компаниуд  Хятад руу экспортлох хөнгөлөлттэй бодлого үзүүлж, Пакистаны Хятадтай хийсэн худалдааны алдагдлыг нөхсөн байна.  

"Пакистаны экспортлох хүчин маш хязгаартай. Үнэн хэрэг дээрээ, Хятад улс Пакистанд туслан экспортыг өргөтгөж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар Хятадын бизнес эрхлэгчдийг Пакистанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг дэмжих тусгай арга хэмжээ авч байна. Бид Хятадын ахан дүүсийн халуун дэмжлэгт чин сэтгэлээсээ  талархаж байна, тэд бидний экспортын чадавхыг зохих хэмжээгээр сайжрууллаа. Пакистанаас Хятадад хийсэн экспорт 1 тэрбум ам.доллараас 2.6 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. "

Замир Аваны үзэхээр, өнөөгийн байдлаас үзэхэд, барууны зарим орнууд худалдааны асуудлыг улс төржүүлснээс ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл давамгайлж байна. Энэ нь Пакистан зэрэг хөгжиж буй орнуудын ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна гэлээ. Иймийн тулд бид ДХБ-ын өөрчлөлтийг дэмжиж, ДХБ-ын эрх чөлөө, шударга ёсыг тууштай хамгаалах болно гэлээ. 

“Пакистан бол худалдааг улс төржүүлэгчийн хохирол амсагч орон, Пакистаны компаниудыг экспортлохыг хориглосон, технологи шилжүүлэн дамжуулахыг хориглон, мөн өндөр татвар ногдуулсан зэрэг  олон хязгаарлалтыг тавьсан. Үүнийг бид зүй зохисгүй гэж үзэж байна, бид даяаршил, тэгш байдал, олон талт үзлийг дэмждэг улс оронтой хамтдаа ажиллахыг хүсэж, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэх болно.”