Хятад Исландын удирдагчид харилцан баярын цахилгаан илгээв
2021-12-08 19:14:12  

Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 8-нд Исландын ерөнхийлөгч Йоханнессонтой харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэжээ. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, миний бие Хятад, Исландын харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилдаг. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баяраар шинэ гараа болгон, тантай хамтран зүтгэж, харилцан хүндэтгэж, харилцан ашигтай, хамтдаа хожих үндсэн дээр Хятад Исландын харилцаанд ахиц дэвшил гаргаж, хоёр орон болон хоёр ард түмэнд ашиг тусаа өгөхөд бэлэн байна гэжээ. Йоханнессон хэлэхдээ, Исланд Хятад хоёр орон гүн найрсаг харилцаатай бөгөөд хоёр тал худалдаа, аялал жуулчлал, соёл боловсрол, шинжлэх ухааны судалгаа зэрэг олон салбарт нягт хамтран ажиллаж байна. Хоёр тал яриа хэлцэл, харилцаа холбоогоо хадгалж, хоёр орны хөгжил цэцэглэлт, аз жаргалтай, аюулгүй ирээдүйг хамтдаа бүтээн байгуулна гэдэгт найдаж байна гэжээ. Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Исландын ерөнхий сайд Жейкобс Доттир нар харилцан баярын цахилгаан илгээв.