Ван И ардчиллын форумд илтгэл тавив
2021-12-09 19:22:46  

Синьхуа агентлагийн мэдээ, 12-р сарын 9-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Индонезид болсон Ардчиллын 14 дэх удаагийн Балигийн форумд "Жинхэнэ ардчиллын үзэл баримтлалыг хөгжүүлж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг хамтран цогцолё" сэдэвт видео илтгэл тавьсан байна. Ван И хэлэхдээ, ардчилал бол бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл юм. Аль нэг улсын патент биш, бүх ард түмний эрх юм. Улс орон ардчилалтай эсэхийг гол нь ард түмэн нь тухайн улс орныхоо жинхэнэ эзэн нь болж чадсан эсэхээс олж хардаг гэжээ. Ван И хэлэхдээ, Хятадын Коммунист нам Хятадын ард түмнийг удирдан Хятадын үндэсний нөхцөлд тохирсон ардчиллын шинэ хэлбэр буюу Ши Жиньпин даргын дэвшүүлсэн ард түмэн бүх үйл явцад ардчилал эдлэх замыг олсон юм. Бид өөрсдийн ардчилалд бүрэн итгэлтэй байгаа бөгөөд бусад орны ардчиллыг бүрэн хүндэтгэнэ. Бид ардчиллыг гадаадад гаргахгүй, харин эрх тэгш зөвшилцөн, санал бодлоо солилцон харилцан суралцаж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн эерэг үр дүнг хүлээн авахын зэрэгцээ бусад оронд тустай зөвлөгөө туршлагаа хангана гэжээ. Ван И хэлэхдээ, бид улс хоорондын солилцоонд ардчиллын үзэл баримтлалаар олон улын харилцааны ардчиллыг тасралтгүй ахиулах ёстой. Үүний төлөө бид нэгдүгээрт, үндэсний бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалах ёстой. Хоёрдугаарт, эрх тэгш зөвшилцөхийг дэмжиж, Азийн өвөрмөц онцлогтой ардчиллын үзэл баримтлалыг хөгжүүлэх ёстой. Гуравдугаарт, эв санаа нэгтэй хамтран ажиллаж, дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг хамтран зохицуулах ёстой гэжээ.