Хятад улс коронавирусийн эмчилгээний эмийг бүтээжээ
2021-12-09 10:30:45  

Хятад улс коронавирусийн эмчилгээний эмийг бүтээжээ_fororder_src=http___x0_ifengimg_com_ucms_2021_50_D3CCEF8CF6E233BB54DD58C12FC3695CF62ECF23_size90_w1280_h720_jpg&refer=http___x0_ifengimg

12-р сарын 8-нд, Хятадын Эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газар Бээжин дахь Тэншэн Хуачуань эм бэлдмэлийн технологийн ХХК-ийн судалж бүтээсэн коронавирусийг саармагжуулах эсрэг биетийн нэгдсэн эмчилгээний эм болох Амбавиримаб тарилга (BRII-196) ба Ромисвиримаб тарилгын (BRII-198) бүртгүүлэх өргөдлийг яаралтай журмаар хянан зөвшөөрчээ. Энэ бол Хятад улсын бие даан судлан бүтээсэн коронавирусийн эсрэг эмчилгээний эм бэлдмэл юм. 

Хятад улс коронавирусийн эмчилгээний эмийг бүтээжээ_fororder_src=http___n_sinaimg_cn_sinakd20211209s_267_w640h427_20211209_b6c0-4d445c93aff507cd2b258b603190d6e4_jpg&refer=http___n_sinaimg

Хятадын Эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газар "Эм бэлдмэлийн хяналт удирдлагын тухай хууль"-ийн холбогдох заалт, эм бэлдмэлийн зөвшөөрлийн тусгай журмын дагуу, хяналт үнэлгээг яаралтай хийж, дээрх хоёр эмийг өвчтөний шинж тэмдэг нь хөнгөн өвчтөн, биеийн байдал нь хүндрэх, цаашлаад нас барах эрсдэлтэй  насанд хүрэгчид болон өсвөр насныхан (12-17 насны, биеийн жин ≥40кг)-д хэрэглэлийг зөвшөөрчээ. Үүнд халдвар авсан өсвөр насныхан (12-17 насны, ≥40 кг жинтэй) холбогдох нөхцөл болзлыг хангасан байдалд эдгээр эм бэлдмэлийг хэрэглэж болно. \Ренчинсоо\