11-р сард CPI мөн үеэс 2.3%-иар өссөн байна
2021-12-09 16:16:38  

11-р сард CPI мөн үеэс 2.3%-иар өссөн байна_fororder_src=http___n.sinaimg.cn_translate_200_w1080h720_20190412_EymT-hvntnkq8692510.jpg&refer=http___n.sinaimg

Хятадын Статистикийн үндэсний газрын мэдээлснээр, 2021 оны арван нэгдүгээр сард Хятад улсын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс буюу CPI өмнөх оны мөн үеэс 2.3%-иар өссөн байна. Үүнээс хот сууриных 2.4%-иар, хөдөө орон нутагт 2.2%-иар өссөн бол хүнсний барааны үнэ 1.6%-иар, хүнсний бус барааны үнэ 2.5%-иар, өргөн хэрэглээний барааны үнэ 2.9%-иар, үйлчилгээний үнэ 1.5%-иар тус тус өссөн байна. Үндэсний хэмжээнд 1-11 дүгээр сарын CPI-ийн дундаж хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.9%-иар өсжээ.

Түүнчлэн арван нэгдүгээр сард Хятад улсын үндэсний хэмжээнд CPI өмнөх сарынхаас 0.4%-иар өссөнөөс хот сууриных 0.3%-иар, хөдөө орон нутгийнх 0.6%-иар, хүнсний үнэ 2.4%-иар өсөж, хүнсний бус барааны үнэ харьцангуй тогтвортой, өргөн хэрэглээний барааны үнэ 0.9%-иар, үйлчилгээний үнэ 0.3%-иар буурчээ.