Гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтаа цуцлав
2021-12-09 19:20:19  

Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 12-р сарын 9-нд худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад улс боловсруулах ажил төрлийн салбар дахь гадаадын хөрөнгөнд тавьж байсан хязгаарлалтаа үндсэнд нь бүх талаар цуцалсан. Хөдөө аж ахуйн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалтаа цаашид султгаж байна гэжээ. 

Тэр хэлэхдээ,үүний зэрэгцээ банк санхүү, цахилгаан холбоо, барилга, борлуулалт, аялал жуулчлал, зам  харилцаа зэрэг салбарыг гадаадын хөрөнгөнд нээлттэй болгосон байна. Дэлхийн худалдааны байгууллагын нийт 160 төрлийн үйлчилгээний салбараас Хятад улс 120 салбарт нь гадаадын хөрөнгө оруулалтыг татаж  байгаа юм. Хятад улс тогтолцооны шинжтэй нээлттэй байдлаа цаашид ахиулж, дотоодынхоо иргэдтэй адилхан болзлын сөрөг жагсаалтын дүрэм хэрэгжүүлж, сөрөг жагсаалтын хэлбэрээр гадаадын хөрөнгөнд олгох зөвшөөрлийн хязгаарлалтыг бүх талаар дүрэмжүүлж байна. 2013 онд Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүсэд сөрөг жагсаалтын 190 дүрэм хэрэгжүүлж байсан бол 2020 онд багасгаад 33 болгосон байна.