Хятад улс дэлхий нийтэд аюулгүй, гайхамшигтай өвлийн олимпыг толилуулах болно
2021-12-09 09:51:26  

“2022 оны Бээжингийн өвлийн олимп нэгэн удаагийн аюулгүй, гайхамшигтай спортын томоохон цуглаан болох болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Босни ба Герцеговинагийн Үндэсний Олимпын Хорооны дарга Мариян Квесик саяхан Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө хэлжээ.

Өдгөө КОВИД-19 цар тахлын халдвар дэлхий дахинд даамжирсаар байна, ийм нөхцөл байдалд өвлийн олимп шиг ийм томоохон олон улсын спортын тэмцээнийг зохион байгуулахад их хэмжээний хичээл зүтгэл гаргаж нарийн ширийн зүйл бүхнийг сайтар зохицуулах шаардлагатай нь мэдээж юм. Хятад улс бол зохион байгуулагч орон, түүнчлэн 2008 оны зуны олимпыг амжилттай зохион байгуулсан туршлагатай, цар тахлаас сэргийлэх талаар ч дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрсэн, ийм “давхар баталгаа”-тай учраас Босни ба Герцеговинаг багтаасан дэлхийн олон орнууд бүгд Бээжингийн өвлийн олимпд ихээхэн эрмэлзэл найдлагыг тавьж байгаа гэж Мариян Квесик хэлсэн байна.

Дэлхийн нийтэд нэгэн удаагийн авсаархан, аюулгүй, гайхамшигтай олимпын цуглааныг толилуулах нь Хятад улсаас дэлхий нийтэд өгсөн амлалт. Түүнчлэн “Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулахаар дамжин 300 сая хүн ардын цас мөсний спортын оролцоог дайчлах” бол Хятад улс өвлийн олимпыг зохион байгуулах өргөдөл гаргахдаа илэрхийлсэн эрмэлзэл ба бас нэгэн амлалт байсан юм. Мариян Квесикийн үзэж байгаагаар, энэ хоёр эрмэлзэл нь бүгд чухал гэжээ. Өнөөдрийн Босни ба Герцеговинагийн нийслэл Сараево бол өнгөрсөнд 1984 оны хуучин Югославын өвлийн олимп зохиогдсон хот юм. Тэр удаагийн өвлийн олимпыг зохион байгуулснаар цас мөсний спорт тухайн нутагт түгээмжлэгдэхэд ихээхэн дэмжлэг болсон төдийгүй Сараево, Босни ба Герцеговина, бүр түүнчлэн хуучин Югославын бүс нутагт хүмүүнлэгийн болон аялал жуулчлалын баялаг өвийг үлдээжээ.

“Спортын хөдөлгөөний олон нийтийн дунд түгээмжлэгдсэн хэмжээг өсгөх нь олимп зохион байгуулахын гол зорилтын нэг байдаг. Бидний 1984 онд өвлийн олимпыг зохион байгуулсан туршлага үүнийг гэрчлэн харуулсан. Тухайн үед хуучин Югослав улс хүн бүхэн олимп зохион байгуулагдахаар бахархаж, дэмжиж байлаа. Хүн болгон өөр өөр арга хэлбэрээр олимпд оролцож, түүнчлэн манай тамирчид амжилттай оролцохыг хүсэн хүлээж байсан. Олимпыг зохион байгуулах нь зохион байгуулагч оронд баялаг өвийг үлдээдэг. Жишээлбэл Сараевогийн өвлийн олимп өндөрлөсний дараа, өндөр ууланд байгуулагдсан тэдгээр спортын талбай заалыг маш сайн ашиглаж, тухайн нутгийн цас мөсний спорт, өвөл болон зуны улирлын аялал жуулчлалын хөгжлийг амжилттай дайчилж чадсан.”

Хятад улсын хувьд үүнтэй адилаар, эсвэл бүр гарамгай арга хэлбэрээр өвлийн олимпын өвийг ашиглах болно гэдэгт эргэлзэхгүй байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Одоохон Босни ба Герцеговина улсаас нийт 5 тамирчин Бээжингийн өвлийн олимпд оролцох эрхийг авсан бөгөөд уулын цанын бас нэгэн тамирчин өвлийн олимпд оролцох маш их боломжтой байна. Мариян Квесик хэлэхдээ: Босни ба Герцеговинагийн спортын баг төлөөлөгчид уулын цанын төрөлд сайн амжилт үзүүлэх бололцоотой, мөн чарганы зэрэг төрөлд ахиц гаргахыг эрмэлзэж байна гэв.

Гэтэл, Босни ба Герцеговинаг оролцуулсан дэлхийн олон орнуудын тамирчид удахгүй хүрч ирэх өвлийн олимпод идэвхтэй бэлтгэж байх үед дэлхийн зарим газруудаас эв нэгдэлтэй бус дуу хоолой сонсогдож байна. Америкийн орон нутгийн цагаар 6-нд Байдены засгийн газар Бээжингийн өвлийн олимпыг “дипломат арга замаар бойкот хийх” гэгчээ зарлажээ. Иймэрхүү адал явдлын талаар Мариян Квесик хэлэхдээ: улс төрийг спорттой хутгах ёсгүй, нэн түүнчлэн олимпын хөдөлгөөнөөс дээгүүрт тавих ёсгүй гэсэн байна.

“Ийм илэрхийллийн хэлбэр спортын тавцанд гарч ирэхийг бид ямар ч үед дэмжихгүй. Хятад улс ОУОХ-ны албан ёсны гишүүн, дэлхий нийтэд толилуулсан 2008 оны зуны олимп одоод хүртэл хүмүүсийн сэтгэлд гүн шингэж үлдсэн байдаг. Бид Хятад улсын тэмцээнийг зохион байгуулах хэр түвшинг харсан, Шувууны үүр, Усан шоо зэрэг олон сайхан спортын ордон байгууламжууд, нэн түүнчлэн Хятадын ард түмний найрсаг зочломтгой зан чанар нь тод дурсамж болсон байдаг. Эдгээр бүхэн нь хүмүүст нандигнагдах ёстой үнэт зүйлс байх ёстой юм.”

Олимпыг улс төржүүлэх иймэрхүү үйлдлүүд гарч байгаагаас шалтгаалан, түүнчлэн хүн төрөлхтөн хүч хамтран КОВИД-19 халдварын эсрэг тэмцэх шаардлага байгаа тул бид урд өмнийн аль ч үеэс илүү эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Ийм нөхцөл байдалд, энэ оны зун олимпын урианд “хамтдаа” гэдэг агуулгыг нэмсэн нь, уриалга болон зорилтын аль алинд нь авч хэлсэн ч цагаа олсон бөгөөд ер бусын ач холбогдолтой гэж Мариян Квесик хэллээ.

“Хамтын цогц, эв нэгдлийн үзэл ойлголт хүмүүсийн сэтгэлд хүрч чадсанд үед, хүн төрөлхтөн асар их хөгжил дэвшлийг бүтээж чадах нь лавтай юм. Хэрэв бүгдээрээ эв сэтгэл, эрч хүчээ нэгтгэвэл, бүтээж чадахгүй зүйл гэж үгүй. Учир нь эв нэгдэл бол хүн төрөлхтний хамгийн нандин үнэ цэнийн нэг юм."