"Тайванийг ашиглан Хятадыг эсэргүүцэх" гэсэн хорон санаа
2021-12-09 20:35:20  

АНУ-ын өөрөө удирдсан “ардчиллын дээд хэмжээний уулзалт ” гэгч шоу өнөөдөр эхэллээ. "Тайванийг тусгаар тогтнуулах" хүчийг дэмжиж байгаа бөгөөд тэднийг энэхүү шоудаа урьж оролцуулсан байна. Энэ нь АНУ-ын зарим хүмүүсийн Тайванийн асуудалд хэлснээ залган "Тайванийг ашиглан  Хятадыг эсэргүүцэх" гэсэн хорон санааг илчилсэн байна. 

АНУ, Тайвань холбоолон галаар тоглох нь Тайваний хоолойн хоёр эргийн хурцадмал байдлын үндсэн шалтгаан гэдгийг бодит  баримт нотолж байна. Тайваний  хоолойгоор байлдааны хөлөг онгоцнуудыг байн дахин илгээхээс эхлээд  Америкийн цэргийн онгоцнууд Тайваньд олон удаа буухаас авахуулаад Тайванийн эрх баригчдыг дэмжин "олон улсын орон зай"-г өргөжүүлэх, мөн  "ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгч  хуралд оролцохыг урих хүртэл эдгээр нь АНУ-ын өнгөрсөн найман сарын хугацаанд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хийсэн "хүчин чармайлт" болно. АНУ-ын хийсэн эдгээр үйлдлийн аль нэг нь Тайванийн тогтвортой байдалд тустай вэ? Харин өдөөн хатгалгаа хийж, аюул заналхийлэл үүсгэж байна.  

Нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдэл нь Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс бөгөөд АНУ-ын үе үеийн засгийн газрууд үүнд тодорхой амлалт өгсөн билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын одоогийн засгийн газар нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, "Тайванийн тусгаар тогтнолыг" дэмжихгүй гэдгээ мэдэгдэж, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хадгална гэж аман дээрээ хэлж байгаа боловч үнэндээ Тайванийг зориуд "улс" гэж нэрлэж, “Тайванийг тусгаарлахыг эрмэлзэж буй этгээдийг ” ар талаас нь дэмжиж байгаа юм. 

АНУ-ын цэргийн явдлын , дипломат сүрдүүлэг нь бидэнд  нөлөөлж чадахгүй. Тайванийг "Ардчиллын дээд хэмжээний уулзалт"-д оролцохыг  урьсан ч гэсэн  нэг Хятадын зарчмыг баримтлах дэлхийн ихэнх улс орнуудын хатуу байр суурьд нөлөө үзүүлж чадахгүй юм. Үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах Хятадын ард түмний тууштай зориг шийдвэр хэзээд гуйвшгүй юм.