Балбын сэргээн босголтын олон улсын хуралд үг хэлэв
2021-12-09 10:29:29  

Балбын сэргээн босголтын олон улсын хуралд үг хэлэв_fororder_src=http___www.en84.com_pic_2005_202005157.jpg&refer=http___www.en84

12-р сарын 8-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И цахимаар Балбын сэргээн босголтын олон улсын хуралд оролцож, “Харилцан туслалцаж сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлооё” сэдвээр илтгэл тавилаа.

Ван И, одоогоос зургаан жилийн өмнө Балбад газар хөдлөлтийн ноцтой гамшиг үүсэж, иргэд түмэнд нь ихээхэн гарз хохиролд учруулсан юм. Балбын үнэнч дотнын анд нөхөд болохын хувьд Хятад улс тус орны гамшгийн дараах сэргээн босголтод гар бие оролцон, амлалтаа мөрдөж ажилласан. 2019 онд Ши Жиньпин дарга Балбад түүхт чанартай айлчлал хийхдээ тус оронд туслах багц арга хэмжээг танилцуулж, Хятад-Балбын найрамдалт хамтын ажиллагааны шинэ зорилтыг тодорхойлж, тус орны сэргээн босголт, хөгжлийг эрчтэй хөдөлгөх хүчээр хангасан юм. Хятад улс Балбын найрамдалт хөрш, хувь заяаны нэгдмэл цогц, хөгжлийн түнш байж, цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, эдийн засгийн сэргэлтийг хамтдаа ахиулж, үргэлжлэн харилцан ашигтай хамтран ажиллах болно. Түүний тулд: нэгд, цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлнэ. Хоёрт, газар хөдлөлтийн дараах сэргээн босголтод үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлнэ. Гуравт, “Бүс ба зам”-ыг хамтран байгуулахаа улам гүнзгийрүүлэх болно.

Хятад, Балбын ард түмэн эв санаа нэгтэй хамтран ажиллахаар дамжин цар тахлын эсрэг тэмцлийн гайхамшгийг бүтээх нь лавтай. Балбын ард түмэн улс орноо сэргээн босгох тэмцэлд улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна гэжээ.