Германы шинэ канцлер анхны айлчлалаа эхлүүлнэ
2021-12-09 16:11:12  

Германы шинэ канцлер анхны айлчлалаа эхлүүлнэ_fororder_src=http___pic.cyol.com_img_20211208_img_9601d9eb1d3abe41ce24c0307801ee150db2&refer=http___pic.cyol

Германы шинэ канцлер Шульц энэ сарын 10-нд албан тушаалдаа орсноос хойших анхны айлчлалаа хийх гэж байна. Тэрээр Парис, Брюссель орж Францын Ерөнхийлөгч Макрон, Европын зөвлөлийн дарга Мишель, Европын комиссын дарга Вон дер Лейн нартай уулзах юм.

Германы Холбооны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр, Шульц айлчлалынхаа эхэнд Парис хотыг сонгосон нь "Герман, Францын ойр дотно харилцаа болон найрамдлын тод тусгал" болсон бол Брюссельд хийх айлчлал нь удахгүй болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтыг зохицуулах зорилготой гэжээ.

Орон нутгийн цагаар 12-р сарын 8-ны 15:00 цагт Германы канцлер асан Меркель Канцлерийн ордны өмнө шинэ канцлер Шульцид үүрэгт ажлаа албан ёсоор хүлээлгэн өгчээ. Мөн өдөр Германы Бундестаг шинэ канцлерийг сонгох санал хураалт явуулж, Шульц 395 дэмжсэн санал авчээ. Тэрээр Засгийн газрын 16 гишүүн бүгд Берлин дэх Ерөнхийлөгчийн ордонд Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерийн томилгооны албан бичгийг тосож, тангараг өргөжээ.