"Уйгарын тусгай шүүх"-ийн "эцсийн шийдвэр" гэгч талаар тайлбар хийв
2021-12-10 15:56:09  

Хятадын эсрэг салан тусгаарлах үзэлтэй “Дэлхийн Уйгарын зөвлөл” АНУ болон өрнөдийн орнуудын Хятадын эсрэг хүчний оролцоо, санхүүгийн дэмжлэг дор Хятадын эсрэг жижиг бүлэглэлийг бүрдүүлж, “Уйгарын тусгай шүүх” гэгчийг байгуулан, "Мөнгө үрж луйварчдыг урих, худал яриаг мөнгөөр хөөрөгдөх, зохион байгуулалттайгаар хуурмаг мэдээлэл зохиож, Шиньжянг муулж, Хятадын улс төрийг харлуулах багаж хэрэгсэл болгосон байна. Энэхүү "Шүүх" гэгч нь ямар ч хууль эрх зүйн шаардлага, итгэл үнэмшил байхгүй, өмнө нь Хятадын эсрэг явуулж байсан олон үйл ажиллагааны хорон санаа нь баримтаар нотлогдсоноос олон улсын хамтын нийгэмлэгийн ухаалаг хүмүүст нэгэнт жигшигдсэн юм.

Худал үг хэчнээн удаа давтагдсан ч үнэн болж чадахгүй. Хэдийгээр энэ шоугийн найруулагч, жүжигчид зориуд дэвэргэж чадах бүхнээ хийсэн ч үзэгч цөөнтэй байсан нь үнэн. Харин улам олон хүмүүс Хятадыг зөв ойлгох болсон. Худал хуурмаг зүйл хэзээ ч үнэнийг далдалж чадахгүй, олон улсын хамтын нийгэмлэгийг хуурч чадахгүй, бүр ч Хятадын Шиньжяны тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн түүхэн үйл явцыг хориглож чадахгүй. Энэхүү шоу нь даян дэлхийд жигшигдэхээс өөр гарцгүй юм. \Ренчинсоо\