БНХАУ Никарагуатай дипломат харилцаагаа сэргээв
2021-12-10 20:13:09  

Никарагуа улс Тайванийн эрх баригчидтай “ харилцаагаа таслахаа” мэдэгдсэний дараа БНХАУ 10-нд Никарагуатай дипломат харилцаагаа сэргээснээ мэдэгджээ. Ингэснээр дэлхийн 181 улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоогоод байгаа юм. Энэ нь Нэг Хятадын зарчим нь олон улсын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, олон улсын шударга ёс, ард түмний хүсэл эрмэлзэл, ерөнхий чиг хандлага гэдгийг бүрэн нотолж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд, Тайванийн эрх баригчдын  “дипломат харилцаатай улс” гэдэг нь ар араасаа харилцаагаа тасалж, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоож байгаа буюу дипломат харилцаагаа сэргээж байна. Энэ нь эдгээр улс орнуудын өнөөгийн дэлхийн чиг хандлагын талаар зөв дүгнэлт гаргаж байгааг харуулж байгаа бөгөөд улс орны ашиг сонирхол, ард иргэдийн хүлээлтийн дагуу зөв шийдвэр гаргаж байгааг харуулж байна.

Никарагуа энэ удаад Хятадтай ямар ч болзолгүйгээр дипломат харилцаагаа сэргээсэн бөгөөд Тайванийн эрх баригчтай албан ёсны ямар ч харилцаа тогтоохгүй  бөгөөд харилцаа холбоо үүсгэхгүй гэж амласан юм. Энэ нь Нэг Хятадын зарчим ард иргэдийн хүсэлд нийцэж, халдаж болшгүй гэдийг дахин харууллаа. Мөн АНУ-ын сүүлийн өдрүүдэд “Тайванийн асуудлыг ашиглан ” байн дахин хэрэг үүсгэж байгаагийн хүчтэй хариу тусгал болжээ.

Үнэндээ Тайванийн эрх баригчид олон улсад хандан “мөнгө дээр суурилсан гадаад бодлого” хэрэгжүүлж байгаа нь холбогдох улс орнуудыг үнэн сэтгэлээсээ туслан, бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэсэн зүйл биш, харин үүнийг ашиглан Хятад улсыг хагалан бутаргах гэсэн зорилгодоо хүрэхээр санаархаж байгаа юм.

Улс орнуудын  том жижгээс үл хаамаар эрх тэгш байхыг Хятад улс баримталсаар ирсэн бөгөөд улс орнуудын ард иргэдийн хөгжлийн замаа бие даан сонгох эрхийг хүндэтгэж ирсэн бөгөөд улс орнуудын эдийн засгаа хөгжүүлэх, ардын амьжиргаагаа дээшлүүлэхийг дэмжсээр ирсэн билээ. Өнөөгийн байдлаар Хятад улс Латин Америк, Карибын тэнгисийн орнуудтай харилцаагаа эрчимтэй хөгжүүлж байна. Хятад, Никарагуа дипломат харилцаагаа сэргээсний дараа хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмын сууринд олон салбарын хүрээн дэх хамтын ажиллагаагаа эхлүүлж, хоёр орон, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээх болно гэжээ.