Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын газар, усны нөөц хомстлын ирмэгт ирээд байна
2021-12-10 11:19:06  

Орон нутгийн цагаар 12-р сарын 9-нд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн газар, усны нөөцийн 2021 оны байдал: Хомстлын ирмэгт ирээд байна" гэсэн тайлан нийтэлж, дэлхийн хөрс, газар шороо болон усны нөөц сүүлийн 10 жилд эрс муудаж, 2050 он гэхэд дэлхийн 10 тэрбум шахам хүний хүнсний хэрэгцээг хангахад хүндрэлтэй болоод байна.

Одоогийн нөхцөл байдал цааш нь үргэлжилж, хүнсний үйлдвэрлэлийг 50%-иар нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэхийн тулд хөдөө аж ахуйн хэрэглээний усны зарцуулалтыг 35%-иар нэмэгдүүлэх нь байгаль орчны гамшиг үүсгэж, цаашлаад нийгмийн сорилт, мөргөлдөөнийг өдөж болзошгүй юм.

Тариалангийн газар, цэнгэг усны нөөц хязгаарлагдмал байгаа тул шаардлагатай дижитал архитектурын бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, суурь тоо баримт, мэдээлэл, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлээр хангах, технологи, инновацийг сурталчлах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн тоон технологийг ашиглан уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.