Хэлэлцээ хийхгүй бол хориг тавина гэв
2021-12-10 09:52:07  

Хэлэлцээ хийхгүй бол хориг тавина гэв_fororder_src=http___n_sinaimg_cn_spider20211210_279_w690h389_20211210_5802-1c6d8c780e23aa03d115cf3559e663a4_jpg&refer=http___n_sinaimg

Орон нутгийн цагаар 12-р сарын 9-нд Америкийн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жейн Псаки хэлэхдээ, Иран улс хэрэв цөмийн төлөвлөгөөгөө хязгаарлаж, даруй хэлэлцээнд нэгдэх  бол АНУ Иранд шинэ хориг арга хэмжээ авах болно гэжээ.

Псаки хэлэхдээ, дипломат шийдвэр гаргах нь цөмийн хямралаас зайлсхийх хамгийн сайн арга зам гэж Америкийн тал үзэж байгаа ч "дипломат ажиллагаа бүтэлгүйтсэн тохиолдолд бэлтгэл ажлаа сайн хийхийг Ерөнхийлөгч Байден багийнхандаа шаардсан". Хэрэв Вена дахь Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах 2015 оны хэлэлцээрийг сэргээх хэлэлцээр амжилтгүй болбол Америк "Ираны орлогыг хязгаарлах" нэмэлт хориг арга хэмжээ авахаас өөр аргагүй гэжээ.

Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрт оролцогч талуудын долоо дахь удаагийн хэлэлцээ 12-р сарын 9-нд Австрийн нийслэл Вена хотноо үргэлжилж, хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээхийн тулд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Ираны Гадаад хэргийн сайд Абдуллаххиян мөн өдөр Европын холбооны Гадаад харилцаа болон аюулгүйн бодлого хариуцсан дээд комиссар Бореллитэй утсаар ярихдаа, Ираны цөмийн асуудлыг зохицуулах нь "Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг бүрэн цуцлахтай шууд холбоотой". Өрнөдийн орнууд хэлэлцээг үргэлжлүүлэх тухай ямар ч "алсыг харсан бүтээлч" саналыг Иран хараахан хүлээж аваагүй байна. Хэлэлцээнд үнэнчээр оролцож, бүтээлч санал санаачилга дэвшүүлэхийг өрнөдийн орнуудаас хүсэж байна гэсэн бол Венагийн хэлэлцээ тохиролцоонд хүрэх чиглэлээр урагш ахиж байна гэдгийг  Борелли хэлжээ. \Ренчинсоо\