Хятадын ГХЯ-ны 10-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ,Никарагуа нь ямар ч урьдач нөхцөл дурдаагүйгээр Хятад улстай дипломат харилцаагаа сэргээх шийдвэр гарган,түүхийн зөв талд зогссоныг Хятад улс өндрөөр үнэлэн сайшааж байна. Хоёр улс хоорондын харилцааг хөгжүүлэх нь хоёр улс, хоёр ард түмэнд үр өгөөжээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа гэжээ.
Ван Вэньбинь сурвалжлагчийн сонирхсон холбогдох асуултад хариулахдаа, Хятад Никарагуа хоёр орон дипломат харилцаагаа сэргээснээс Нэг Хятадын зарчим нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт бөгөөд түгээмэл хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцааны үндсэн үндэслэл болохыг харуулж байгаа юм. Нэг Хятадын зарчим нь олон улсын чиг хандлага бөгөөд ямар ч хүчин хориглож чадахгүй гэжээ.