Хятад улстай хэвийн харилцаа хөгжүүлэх бол цаг эрний урсгал
2021-12-10 15:45:11  

Хятад улстай хэвийн харилцаа хөгжүүлэх бол цаг эрний урсгал_fororder_src=http___cn.china165.com_data_attachment_forum_201911_23_221105ba464yn6ufjusg6s.jpg&refer=http___cn.china165

12-р сарын 10-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И Никарагуагийн Гадаад хэргийн сайд Монкадатай цахим уулзалт хийсний дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хятадтай хэвийн дипломат харилцаа тогтоож хөгжүүлэх бол цаг эриний урсгал бөгөөд үүнийг хэн ч хориглож чадахгүй” гэжээ.

Ван И хэлэхдээ, Никарагуагийн засгийн газар Тайваньтай "дипломат харилцаагаа тасалж", Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаагаа сэргээх улс төрийн шийдвэрийг Хятад улс сайшааж байна. Ийнхүү Никарагуа Хятадтай хэвийн дипломат харилцаа тогтоосон 181 дэх орон боллоо. Тайвань бол Хятад улсын нэгэн хэсэг, БНХАУ-ын засгийн газар бол Тайваныг оролцуулсан Хятад улсын цорын ганц хууль ёсны засгийн газар мөн. Энэ бол маш тодорхой бодит үнэн юм. Тайваньтай "дипломат харилцаа" гэгчийг хэвээр хадгалсаар байгаа цөөн хэдэн улс орон байгаа нь мэдээж Тайванийн эрх баригчид иргэд олны амьжиргааг үл харгалзан, “мөнгөний дипломат ажиллагаа” явуулж байгаатай холбоотой,Тайвань, мөн АНУ эдгээр улсуудад янз бүрийн дарамт шахалт үзүүлсээр байгаатай холбоотой гэжээ.