ХКН-ын төв хорооны эдийн засгийн ажлын хурал: Боловсруулах аж үйлдвэрийн үндсэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ
2021-12-11 12:51:15  

ХКН-ын төв хорооны эдийн засгийн ажлын хурал: Боловсруулах аж үйлдвэрийн үндсэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ_fororder_111

ХКН-ын төв хорооны эдийн засгийн ажлын хурал 10-ны өдөр Бээжинд хаалтаа хийлээ. Боловсруулах аж үйлдвэрийн үндсэн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, аж үйлдвэрийн дэд бүтцийн шинэчлэлийн иж бүрэн төслийг эхлүүлэх болно гэж хурлаас онцолжээ.

Дотоодын эргэлтийг жигдрүүлж, үйлдвэрлэл, хуваарилалт, эргэлт, хэрэглээг нээлттэй болгоход чиглэсэн нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх болно. Дотоод болон гадаад холболттой аюулгүй, үр ашигтай логистикийн сүлжээг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, дижитал өөрчлөхурдасгаж, уламжлалт үйлдвэрүүдийн шат өгсөлтийг ахиулна гэж хурлаас онцолжээ.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тухайд, хурлаас урьдчилан сэргийлэх удирдамжийг эрчимжүүлж, хөгжлийн шинэ загваруудыг эрэлхийлж, урт хугацааны түрээсийн орон сууцны зах зээлийн хөгжлийг хурдасгаж, хямд үнэтэй баталгааны орон сууц барих ажлыг ахиулж, хотуудад адил бус бодлого хэрэгжүүлж, үл хөдлөх хөрөнгийн салбарын эрүүл хөгжлийг ахиулах болно гэж онцлон тэмдэглэв.