ХКН-ын төв хорооны эдийн засгийн ажлын хурал: Хятадын эдийн засаг 2022 онд тогтвортой ахиц дэвшил гаргахыг эрмэлзэж байна
2021-12-11 12:44:50  

ХКН-ын төв хорооны эдийн засгийн ажлын хурал: Хятадын эдийн засаг 2022 онд тогтвортой ахиц дэвшил гаргахыг эрмэлзэж байна_fororder_111

Гурван өдөр үргэлжилсэн ХКН-ын төв хорооны эдийн засгийн ажлын хурал 10-ны өдөр Бээжинд хаалтаа хийлээ. Хурлаас Хятадын эдийн засаг 2022 онд тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлэх ерөнхий өнгө аясыг баримтлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, иж бүрэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг хурдасгаж, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлыг бүх талаар гүнзгийрүүлж, өндөр чанартай хөгжлийг ахиулна. Макро эдийн засгийг тогтворжуулахад анхаарлаа хандуулж, эдийн засгийн эргэлтийг боломжийн хэмжээнд байлгаж, нийгмийн нийт тогтвортой байдлыг баталж, Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлын амжилттай зохион хуралдуулахыг угтан авах ёстой гэж онцолжээ.

Макро эдийн засгийг тогтворжуулах үүргийг бүх бүс нутаг, олон салбарууд үүрэглэж, эдийн засгийн тогтвортой байдалд ашигтай бодлогыг идэвхтэй боловсруулан тогтоож, бодлогын хүчин чармайлтыг зохих ёсоор ахиулах ёстой гэж хурлаас шаарджээ.