Хятад улс ДХБ-д элссэний 20 жилийн ойд зориулсан форум зохион байгуулав
2021-12-11 16:34:22  

Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэний 20 жилийн ойг тохиолдуулан ДХБ 10-ны өдөр Женевт байрлах төв байрандаа "Хятад улс ДХБ-д элссэний 20 жилийн ой: Интеграци ба хөгжил" уриан дор өндөр түвшний форум зохион байгууллаа.

Хятад улс ДХБ-д элссэний 20 жилийн ойд зориулсан форум зохион байгуулав_fororder_5d520d2510144b248cc3bf8e81b1a0bc

Тус форумыг ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар болон БНХАУ-аас ДХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж, Женевт болсон нээлтийн ёслолд ДХБ-ын Ерөнхий захирал Ивира болон БНХАУ-аас ДХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ли Чэнган нар оролцож, үг хэллээ. Хэлэлцүүлэгт ДХБ-ын дэд захирал Жан Шянчэн форумыг даргалж, ДХБ-ын Ерөнхий захирал асан Паскаль Лами, БНХАУ ДХБ-д элсэх хэлэлцээний ахлах төлөөлөгч Лон Юнту болон АНУ-ын худалдааны хэлэлцээний төлөөлөгч асан Венди Катлер нар видео холболтоор хэлэлцүүлэгт оролцов.

Ли Чэнган хэлсэн үгэндээ, Хятад улс ДХБ-д элссэнээр, Хятадад эдийн засаг нийгмийн асар их ололт амжилт авчирсан төдийгүй дэлхийн эдийн засаг болон дэлхийн ард түмэнд үр өгөөжөө өгсөн юм. Хятад улс олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжиж, загасны аж ахуйн татаас болон цар тахлын эсрэг тэмцэхэд оруулсан ДХБ-ын хувь нэмрийг дэмжиж, ДХБ-д шаардлагатай өөрчлөлт хийн зангилаа чиг үүргийг сэргээхийг дэмжинэ гэжээ.

Ивира хэлэхдээ, дэлхийн худалдааны системд нэгдэх нь өсөлт хөгжилтийг ахиулж чадна, Хятад улс бол түүний дотрох "сурах бичиг" юм. ДХБ-д элссэнээс хойшхи 20 жилийн хугацаанд Хятад улс хөгжлийн “гайхалтай” амжилтад олов, Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулах, цар тахлын эсрэг тэмцэхэд чухал хувь нэмэр оруулсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс ДХБ-ын олон талт худалдааны хэлэлцээнд идэвхтэй оролцож, ДХБ-ын шинэчлэлд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.

Жан Шянчэн хэлэхдээ, Хятад улс ДХБ-д элссэнээр, худалдааны даяаршлын үйл явцыг түргэтгэн бататгасан байна, Хятад улс бол олон талт худалдааны системийг тууштай дэмжигч юм, Хятад улс ДХБ-д улам их хувь нэмэр оруулахыг хүсэн хүлээж байна гэжээ.