Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийлээ
2021-12-11 15:59:15  

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 11-ний өдөр АНУ-аас зохион байгуулсан "Удирдагчдын ардчиллын дээд хэмжээний уулзалт"-ын талаар хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэхдээ, уг "дээд хэмжээний уулзалт" гээч нь үзэл суртлын шугам зурж, ардчиллыг хэрэгсэл болгон зэвсэгжүүлж, хуурамч ардчилал нэрийн дор ардчиллын эсрэг үйл ажиллагаа явуулж, хагалан бутаргах, сөргөлдөөнийг өдөөж, дотоодын зөрчилдөөнийг өөр тийш нь чиглүүлж, дэлхийд АНУ-ын ноёрхлыг хамгаалж, НҮБ-аар төв болгосон олон улсын систем болон олон улсын хуулиар үндэс суурь болгосон олон улсын дэг журмыг эвдсэн байна. АНУ-ын үйл ажиллагаа түүхийн чиг хандлагатай зөрчилдөж, олон улсын хамтын нийгэмлэг нийтээрээ эсэргүүцэж байна гэжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийлээ_fororder_c8177f3e6709c93de468fb0b438576d5d30054f2

Хэвлэлийн төлөөлөгч тэмдэглэхдээ: АНУ бол "ардчиллын гэрэлт цамхаг" биш, Америк маягийн ардчилал нь ардчиллын цөмөөс хазайсан байна. Өнөөгийн Америк маягийн ардчилал өвчлөлөөр дүүрэн болсон байна, мөнгөний улс төр, баримтлалын улс төр, намын сөргөлдөөн, улс төрийн туйлшрал, нийгмийн хагарал, арьс өнгөний зөрчил, баян ядуугийн туйлшрал зэрэг асуудал улам бүр ноцтой болж байна гэжээ. Холбогдох судалгаан харуулснаар, АНУ бусад улс орнуудад үлгэр дуурайл үзүүлэх "ардчилсан загвар" байхаа больсон гэж Америкчуудын 72% нь үзэж байна, АНУ бол дэлхийн ардчиллын хамгийн том аюул хэмээн бүх дэлхийн хэмжээний судалгаанд оролцогчдын 44% нь үзсэн байна.

Хэвлэлийн төлөөлөгч онцлохдоо: Ардчиллын далбаан дор хагалан бутаргах, сөргөлдөөнийг өдөөх нь зөвхөн түүхийг эргүүлж, дэлхий дахинд үймээн самуун болон гай гамшиг авчрах болно. Удаан хугацааны туршид АНУ өөрийн улс төрийн тогтолцоо болон үнэт зүйлсийг бусдад тулгаж, "ардчилсан өөрчлөлтийг" дэмжиж, ганц талын хориг арга хэмжээг дур зоригоор хэрэгжүүлж, "өнгөт хувьсгал"-ыг өдөөж, гамшигт үр дагавар авчирсаар ирсэн юм. Өнөөдрийг хүртэл АНУ дэлхийг Америкийн жишгээр "ардчилсан" болон "ардчилсан бус" гэсэн хоёр том лагерьт хуваахаар оролдож, хагалан бутаргах болон сөргөлдөөнийг илт өдөөсөн хэвээр байна. Иймэрхүү үйл ажиллагаа нь олон улсын хамтын нийгэмлэгт илүү их үймээн самуун болон гай гамшиг авчрах бөгөөд үүнийг олон улсын хамтын нийгэмлэг эрс буруушаан эсэргүүцэх нь гарцаагүй юм гэжээ.