ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын хурал 10-ны өдөр Бээжинд хаалтаа хийлээ. 2022 онд Хятад улс зах зээлийн гол цогцын үйл ажиллагааны эрч хүчийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, зах зээлийн цогцын итгэлийг нэмэгдүүлж, шударга өрсөлдөөний бодлогын хэрэгжилтийг гүнзгийрүүлж, шударга өрсөлдөөнийг шударга хяналтаар баталгаажуулна гэж хурлаас онцолжээ.
Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг эрчимжүүлж, бүх төрлийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг өрсөлдөхүйц хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлнэ. Гэрээний зориг санааг бэхжүүлж, хорон санаатай өр төлбөрөөс зайлсхийх үйлдлийг үр дүнтэй засах хэрэгтэй гэж хурлаас онцолжээ.
Татвар, хураамжийг бууруулах шинэ бодлогыг хэрэгжүүлж, жижиг, дунд, бичил үйлдвэр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, аж үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулах зэрэг талаар үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа түлхүү ахиулах болно гэж хурлаас онцолжээ.