АНУ-ын төв хэсэгт болсон хар салхины улмаас 80 гаруй хүн амь насаа алджээ
2021-12-12 11:49:46  

АНУ-ын төв хэсэгт болсон хар салхины улмаас 80 гаруй хүн амь насаа алджээ_fororder_111

Синьхуа Агентлагийн мэдээ, 10-ны шөнө АНУ-ын төвийн 6 мужид 30 гаруй хар салхи болж, 80 гаруй хүн амиа алдсан байна.

Эх сурвалжаас үзвэл, Кентакки мужид лаа үйлдвэрлэдэг үйлдвэр хар салхинд нэрвэгдсэн байна. Тухайн үед тус үйлдвэрт 110 орчим ажилчин ажиллаж байсан бөгөөд одоогоор амиа алдагсдын тоо 79-д хүрчээ. Мөн хар салхины улмаар Арканзас дахь асрамжийн газарт нэг хүн нас барж, таван хүн хүнд шархадсан байна. Иллинойс мужид Амазоны агуулахын дээвэр хөмөрч, дор хаяж хоёр хүн нас барсан бол Теннесси мужид гурван хүн, Миссури мужид нэг хүн нас баржээ.