Үндэсний эрүүл мэндийн хороо: 11-ний байдлаар КОВИД-19-ын халдвараар 75 шинэ тохиолдол бүртгэгдсэний 49 нь орон нутагт байлаа
2021-12-12 11:52:45  

Синьхуа Агентлагийн мэдээ, Үндэсний эрүүл мэндийн хорооноос 12-ны өдөр мэдээлэхдээ, 12-р сарын 11-ний 0-ээс 24:00 цаг хүртэл 31 муж (өөртөө засах орон, шууд харьяа хот) болон Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпус шинэ КОВИД-19-ын халдвараар 75 шинэ батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 26 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн бол 49 нь орон нутгийн тохиолдол байв. Шинээр нас барсан тохиолдол гараагүй.

Мөн өдөр 24 шинэ тохиолдол эдгэрч эмнэлгээс гарсан бол ойр хавьтлын 1014 хүн эмнэлгийн хяналтаас гарсан байна.