Давор Женеро: Америкийн ардчиллын стандарт нь ноцтой асуудалтай байна
2021-12-12 17:53:32  

Давор Женеро: Америкийн ардчиллын стандарт нь ноцтой асуудалтай байна_fororder_微信图片_20211212175507

Синьхуа агентлагийн мэдээ: Хорватын улс төр судлаач Давор Женеро сурвалжилга хүлээх үедээ, Америкийн холбогдох ардчиллын стандартад ноцтой асуудал оршиж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, урт хугацааны турш Америкчууд өөрийгөө монополь ардчилсан стандартын "дээд шүүгч" хэмээн үзсээр ирсэн бөгөөд аль улс нь ардчилсан, аль нь ардчилалгүй болохыг тодорхойлдог хэмээн үзсээр ирсэн юм. Үнэндээ Бүгд найрамдах нам, Ардчилсан нам аль нь эрх барьсан ч АНУ нь өөрийн улс төрийн эрх ашгийг бодож бусад орон "ардчилсан" эсэхийг шийдсээр ирсэн юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Америк "ардчилал"-ыг хүчээр таниулах гэсэн загвар нь том асуудалтай. Америк нь Афганистанд эмгэнэлт үр дагавар авчирсныг баримт нотолж байна. Өнөөдөр аль ч улс орон энэхүү хүчээр ардчилал болон ардчилсан стандарт хэмээгчийг хүлээн авахыг хүсэхгүй байна гэжээ.

Н.Пүрэвжав