Боомтууд цар тахалтай тэмцэх хамгийн гол талбар болж байна
2021-12-13 16:14:58  

Сурвалжлагч 11-ний өдөр төрийн зөвлөлийн цар тахлаас сэргийлэн хамгаалах нэгдсэн системийн хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас ойлгосноор, өдгөө Хятад улс хилийн чанадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх ажлын ачаалал ихтэй байна.

Хилийн боомтууд Хятадын цар тахлаас сэргийлэх ажлын гол талбар болж, үндэсний эрүүл мэндийн газар ч Омикрон омгийн дэлхийд тархаж буй байдалд нягт анхаарал хандуулж байна. Одоо та бүхэн энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг сонсоцгооно уу.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, коронавирусийн цар тахал дэлхий дахинд мөн ихээр тархсаар байж, долоо хоногт шинээр оношлогдсон халдварын тохиолдол 4 саяыг давж, нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Мутацад орсон омикрон омог бий болсон нь цар тахлыг тогтворгүй байдалд оруулж байна гэжээ.

"12-р сар гарснаас нааш Хятадад цар тахлын халдварын шинэ тохиолдлууд голцуу хилийн боомтууд болон түүний ойр зэргэлдээ газар нутагт илэрсэн юм. Цар тахалтай тэмцэхэд хамгийн гол нь урьдчлан сэргийлэх явдал юм. Түүний дунд хилийн боомтод сэргийлэн хамгаалах ажлыг сайтар хийх нь тэргүүн чухал үүрэг болж байна."

Эх сурвалжаас үзвэл, өнгөрсөн жилийн 4-р сараас нааш Хятад улсад 40 гаруй удаа халдварын тархалт үүссэн юм. Эдгээ нь бараг бүгдээрээ гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол байж, гадаад орнуудын цар тахлын байдалтай холбоотой юм. Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны дэд дарга Ү Лян хэлэхдээ,

"Сүүлийн үе төрийн зөвлөлийн цар тахлаас сэргийлэн хамгаалах нэгдсэн систем “хилийн боомтын хотуудын цар тахалтай тэмцэх ажлын мэдэгдэл” нийтэлж, боомтын хотууд хилийн боомтын халдвартай тэмцэх тусгай алба  ажиллуулж, халдвар хамгаалалтын олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийн хуваарилалт болон хариуцлагатныг тогтоож, бүх явцыг хянах арга хэмжээг байнга хэрэгжүүлж, бүх гогцоонд бүх талаар хэрэгжүүлж, нөхцөл бүрдсэн боомтын хотууд нь халдвар хамгаалалтын завсрын бүс гарахыг шаардсан байна."

Ү Лян цохон тэмдэглэхдээ, боомтын хотууд нэг талаар олон түмнийг идэвхтэй дайчилж халдвар хамгаалалтын ажилд татан оролцуулж, нөгөө талаар иргэдийн амьжиргааны ажлыг халдвар хамгаалалтын ажилтай зэрэг авч үзэж судлан, амьжиргааны эд барааны нийлүүлэлтийн ажлыг тогтмол шалгаж, иргэдийн санал шүүмжлэл их байгаа асуудлыг цаг алдалгүй зохицуулж, иргэдийн амьжиргааг баталгаажуулж, халдвар хамгаалалтын ажлыг иргэдэд халамжтайгаар хийх хэрэгтэй гэжээ.

Өдгөө дэлхий нийтээрээ коронавирусийн омикрон омгийн тархалтын байдлыг нягт анхаарч байна. Үндэсний эрүүл мэндийн хороо тэмдэглэхдээ, Омикрон омог нь Дельта омгоос илээр их халдварлах эрсдэлтэй эсэх талаар цаашид ажиглалт хийх шаардлагатай байна. Омикрон омог нь Хятадын өнөөгийн PCR шинжилгээний чанарт нөлөөлөхгүй. Үүгээр барахгүй Хятадын хяналтын систем нь мутацад орсон омиркон омгийг цаг алдалгүй илрүүлэх чадвартай юм. Үндэсний эрүүл мэндийн хорооны дэд дарга Ү Лян хэлэхдээ,

"Үндэсний эрүүл мэндийн хороо омиркон омгийн дэлхийд тархаж буй байдлыг нягт анхаарч, хилийн чанадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэх болон дотооддоо халдвар алдахыг цаашид чанга сэргийлж, хилээр орж ирэх эрчим хүч болон эд барааны удирдлагыг чангатгаж, омикрон омгийн мутацад орох болон цаашид тархахаас чанд сэргийлж, түүний мутацлагдаж буй өөрчлөлт хувиралтыг нарийн судалж, Хятадын халдвар хамгаалалтын ажлыг оновчтой хийх болон вакцин судлан бүтээх  ажилд шинжлэх ухааны үндэслэл хангах болно.