Хятад улс 40 жилд 78 тэрбум ширхэг мод тарив
2021-12-13 10:45:56  

40 жилийн өмнө буюу 1981 оны 12-р сарын 13-нд Хятад улс нийт иргэдийн албан журмын мод тарих үйл ажиллагааг өрнүүлэх тогтоол баталж, мод тарин ойжуулахыг тохиромжтой насны иргэд бүрийн хуулийн үүрэг хариуцлага болгохоор шийдвэрлэв. Одоогийн байдлаар Хятад улсын тохиромжтой насны иргэд давхацсан тоогоор 17.5 тэрбум хүн албан журмын мод тарих үйл ажиллагаанд оролцон, нийт 78 тэрбум гаруй ширхэг мод тарьсан байна.

Хятад улс 40 жилд 78 тэрбум ширхэг мод тарив_fororder_1

Хятадын үндэсний ой хөвч өвс бэлчээрийн газрын Экологийн хамгаалалт сэргэлтийн танхимын дарга Жан Вэй хэлэхдээ, нийт иргэдийн албан журмын мод тарих үйл ажиллагааг зохион байгуулснаар ойн нөөцийг нэмэгдүүлж, Хятад улсын ойн бүрхэвч 1980-аад оны эхээр 12% байснаасаа 23.04% болж, ойн нөөцийн нэмэгдлээр дэлхийд хамгийн хурдан, таримл ой хөвчийн талбайгаар хамгийн их улс болж байна. Албан журмын мод тарих үйл ажиллагаагаар дамжин, иргэдийн экологийн үзэл ухамсар дээшилж, хот хөдөөгийн экологийн орчин сайжирч байна.