Сансрын шинжлэх ухааны хичээл залуучуудад ашигтай
2021-12-13 15:53:15  

Сүүлийн үе Шэньжөү-13 сансрын хөлгийн гурван нисэгч Жай Жыган, Ван Япин, Е Гуанфү сансрын шинжлэх ухааны хичээлийн багш болж, Хятадын сансрын станцад өргөн олон залуучууд багачуудад сансрын мэдлэгийг хялбарчлан таниулах ажиллагаа өрнүүлсэн байна. Энэ бол Хятадын сансрын станц анх удаагаа сансрын шинжлэх ухааны мэдлэгийн хичээл зааж буй юм. Үүнд холбогдуулан Хятадын төв радио телевизийн сурвалжлагч Ази Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэд нарийн бичгийн дарга, Турк удамтай Доктор Озереныг сурвалжилжээ. Одоо та бүхэн Хятадын төв радио телевизийн Туркт суугаа сурвалжлагч Янь Вейтэй хамтаар доктор Эзерэн сансрын шинжлэх ухааны хичээлийн талаарх байр суурийг сонсъё.

Доктор Эзерэн өдгөө Ази Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэд нарийн бичгийн даргаар ажиллаж буй юм. Ажлын хараагаар Эзерэн Хятадын сансарын судлалын ажилд анхаарал тавьсаар ирсэн юм. Сансрын шинжлэх ухааны хичээл бол маш их ач холбогдолтой ажиллагаа юм. Энэ нь залуучууд багачуудын сансрын шинжлэх ухаанд суралцах урмыг хөгжөөхөд маш их ашигтай гэжээ.
    
"Маш олон залуучууд багачууд ийм хичээлээс санаа авч, хэзээ нэг өдөр өөрөө сансарт аялахыг мөрөөддөг болно. Ийм учраас залуучууд багачуудад шинжлэх ухааныг нэвтрүүлэх нь туйлын чухал гэж бид үзэж байна."
Доктор Эзерэн хэлэхдээ, удахгүй ирээдүйд хүн төрөлхтөн саран бөмбөрцөгт сансрын станц байгуулна гэжээ. 

"Магадгүй хожим ирээдүйд зөвхөн сансрын станцаас бус харин саран бөмбөрцгөөс иймэрхүү хичээл зааж, иймэрхүү ажиллагаа өрнүүлж ч болох юм."
 Доктор Эзэрэн хэлэхдээ, Хятад улс сүүлийн жилүүдэд сансрын салбарт ил тод амжилт оллоо. Хятад улсын сансар судлалын салбарт олсон амжилт нь бусад оронд ч итгэл өгч буй юм гэжээ.

"Сансар судлалын салбарт Хятадын олсон ололт амжилт нь Туркийг оролцуулсан бусад орнуудад хичээх л юм бол энэ нь биелэгдэх боломжтой ажил гэдэг итгэл өгч буй юм. Энэ бол маш урамтай дохио."

Доктор Эзерэн хэлэхдээ, Турк ч өдгөө сансар судлалын ажлаа цаашид дорвитой ахиулж байна. Туркийн сансар судлалын газар энэ жилийн эхээр дэлхий нийтэд хандаж стратегийн төлөвлөгөө болон зорилтыг зарласан юм. Уг төлөвлөгөөнд ирэх 10 жилийн Туркийн сансар судлалын талын ажил багтсан юм. Хойшид Турк Хятад хоёр орон сансрын салбарт хамтран ажиллаж болох юм гэжээ.

 "Туркийн сансар судлалын газрын өрнүүлж буй эдгээр ажлуудын ирэх таван жилд, цаашлаад түүний дараах таван жилд Хятад улстай хамтран ажиллахыг хүсэж байна. Энэ нь хоёр талын хамтын ажиллагаа солилцоогоо хэвээр байлгах боломжийг олгож буй юм."