Зорчигч тээврийн хэмжээ буурч байна
2021-12-13 10:51:57  

Хятадын Зам Тээврийн яамны судалгааны хүрээлэнгээс өнөөдөр  буюу 13-нд гаргасан Хятадын тээврийн үйлдвэрлэлийн индекс CTSI-г нийтэлж, 11-р сард Хятадын тээврийн үйлдвэрлэлийн индекс ерөнхийдөө "ачаа тээврийн хөгжил удааширч, зорчигч тээврийн хэмжээ улам буурч байгаа"  байдлыг харууллаа. 

11-р сард Хятадын тээврийн үйлдвэрлэлийн индекс (CTSI) өнгөрсөн жилийн  мөн үеэс 10.5%-иар буурч, хоёр жилийн дундаж үзүүлэлт 6.8%-иар буурчээ. 

Цар тахлын нөлөөллөөс олон нийтийн аялал жуулчлалын үйл ажиллагаа улам басагч байна. Хятадын тээврийн үйлдвэрлэлийн индекс (CTSI) нь төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээврийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн хэмжээнд үндэслэн гаргасан  нийлмэл үзүүлэлт бөгөөд тээврийн салбарын нийт үйл ажиллагааг ерөнхийд нь  тусгасан байна.