"Бүс ба зам" дагуух орнуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ 9.2 их наяд ам.долларыг давжээ
2021-12-13 16:05:05  

2013 онд Хятад улс “бүс ба зам” санаачлалыг дурдсанаас хойших 8 жилийн хугацаанд "бүс ба зам" дагуух орнуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ нь 9.2 их наяд ам.долларыг давсан бол "бүс ба зам" дагуух оронд 136 тэрбум ам.долларын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт хийж, "бүс ба зам" дагуух орнууд Хятадад 27 мянган шинэ аж ахуйн нэгж байгуулж, бодитоор 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 

Цахилгаан станц, гүүр, авто зам, төмөр зам, боомтын галт тэрэг, эдийн засгийн коридор зэрэг   
томоохон төслүүд саадгүй хэрэгжиж байна. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг Европын 23 орны 175 хотод нэвтэрч, Евразийг дамнасан олон улсын худалдааны гол судас боллоо. 

Энэ оны 11-р сарын байдлаар, Хятад улс дэлхийн 140 улс орон, 32 олон улсын байгууллагатай 200 гаруй хамтын бүтээн байгуулалтын  баримт бичиг, мөн 14 оронтой гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зураад байна.