Шинэ ээлжийн хэлэлцээнд “сайн зөвшилцөлд ” хүрэх итгэл зориг Иранд байгаа гэлээ
2021-12-13 10:44:43  

Ираны гадаад хэргийн орлогч сайд бөгөөд Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний ахлагч төлөөлөгч  Багери тухайн нутгийн цагаар 12-нд хэлэхдээ, өнөөгийн үргэлжилж буй шинэ ээлжийн хэлэлцээнд “сайн зөвшилцөлд ” хүрэх итгэл зориг Иранд байгаа гэжээ. 

Багери мөн өдөр цахим хуудсандаа, үдээс хойш, миний бие Хятад, Орос орны хэлэлцээний ахлагч төлөөлөгчтэй бүтээлч, үр дүнтэй уулзалт хийсэн бөгөөд хэлэлцээг хэрхэн үргэлжлүүлэх талаар бид нэгдсэн байр суурьтай, олон асуудлаар байр сууриа нэгтгэсэн гэлээ. Цаашид ч эрчимтэй, нухацтай хэлэлцээ хийж “сайн гэрээ” байгуулах болно гэжээ. 

11-р сарын 29-нд, Венийн хэлэлцээний шинэ үе эхэлж, талууд Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах, Ираныг цөмийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах зэрэг асуудлыг хэлэлцэж, цөмийн гэрээний хэрэгжилтийг аль болох хурдан сэргээхийг уриалжээ. Шинэ шатны хэлэлцээ 12-р сарын 3-нд хэлэлцээний эхний үе шатыг дуусгаж, 12-р сарын 9-ний өдөр хэлэлцээний шинэ үе шат эхэлсэн байна.