• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадад өнөө үед ноцтой инфляци үүсэхгүй

CRI       (GMT+08:00) 2010-03-10 16:45:26

      Ойрын хугацаанд Хятад улсын хүнс зэрэг цөөн барааны үнэ өсөж, нийгмийн инфляци үүсэх боломж бага нэмэгдсэн байна. Бээжинд УТЗЗ-ын бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулганд оролцож байгаа УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дэд дарга, нэрт эдийн засагч Ли Ү Вэй манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ: Хятадын эдийн засгийн ерөнхий байдалд үндэслэн бодвол, эдүгээ ноцтой инфляци үүсэхгүй юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ:Эдийн засгийн бүтцэд тохируулалт хийх нь үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлэх нь лавтай . Үүнээс болж барааны үнэ өсөж, инфляци үүсэх боломжийг нэмэгдүүлнэ. Гэвч энэ бол эдийн засгийн бүтцэд тохируулалт хийхэд заавал замнах явц мөн гэжээ.

     Юмны үнийн өсөлтийг заавал тодорхой хэмжээнд тогтоон барих хэрэгтэй. Үүний зэрэгцээ орлого багатай хүмүүст нөхвөр олгож, юмны үнэ өссөнөөс болж тэдний амьдралын төвшин буурахгүй байхыг батлах хэрэгтэй гэж Ли Ү вэй онцлон тэмдэглэсэн байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе