• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ-ын эргүүлийн хөлөг онгоц живсэн нь БНАСАУ-тай холбоогүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-04-17 17:12:38

           Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг 17-ны өдөр цэргийн талын тоймчийн өгүүлэл нийтэлж, саяхан БНСУ-ын тэнгисийн цэргийн "Чеонан" нэрэмжит эргүүлийн хөлөг онгоц живсэн хэрэг БНАСАУ-тай холбоогүй гэж тэмдэглэжээ.

           Өгүүлэлд тэмдэглэхдээ, сүүлийн үе БНСУ-ын эрх баригчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг эргүүлийн хөлөг онгоцны осолдсон шалтгааныг байцаан шинжилж тодолхоос өмнө энэ хэргийг БНАСАУ-ын талтай холбосон явдал нь "тэнэг үйл ажиллагаа" мөн. Энэ нь дотоодын хямралаасаа гарч, БНАСАУ-ын эсрэг сөргөлдөх бодлого хэрэгжүүлж байгаагаа "зөв" гэснийг гэрчилж , мөн Олон улсын хамтын нийгэмлэгийн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлэх уур амьсгалыг өдөөн БНАСАУ-ын эдийн засгийн байгуулалтыг харшлах зорилготой юм гэжээ. БНАСАУ-ын тал дээд хэмжээнд сонор сэрэмжтэй байж, байдлыг нягт ширтэн анхаарч байна гэж өгүүлэлд тэмдэглэжээ.

           БНСУ-ын цэрэг ардын хамтарсан шинжилгээний хэсгийн дарга Ёон Дук Юн 4-р сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр, хөлөг онгоцны сүүлийн хэсэгт газар дээр нь хийсэн шинжилгээний дүнд уг эргүүлийн хөлөг онгоц дотроо дэлбэрэлт гарах, хад мөргөх, онгоц хуучирснаас болж тасрах боломж бага, гадна талын дэлбэрэлтийн боломж нэн их байгааг харуулсан байна гэж хэлжээ. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе