• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Чеонан" нэрэмжит сэргийлэлтийн онгоц живсэн хэрэгтэй холбогдуулан утсаар ярив

CRI       (GMT+08:00) 2010-05-18 10:49:00

     БНСУ-ын ерөнхийлөгчийн ордон Чон Ва Дайгаас мэдээлснээр, БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мун Бак 18-ны өглөө 3-р сард гарсан "Чеонан" нэрэмжит сэргийлэлтийн онгоц живсэн талаар Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьсан байна.

     Ли Мун Бак Обаматай утсаар ярихдаа, " Чеонан " нэрэмжит сэргийлэлтийн онгоц живсэн хэргийг хэрхэн шийдэх асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд хэргийг үйлдэгч этгээдэд БНСУ болон Америк нэгдсэн арга хэмжээ авахаа илэрхийллээ гэж Чон Ва Дайгийн төлөөлөгч мэдэгджээ.

    "Чеонан" нэрэмжит сэргийлэлтийн онгоц 3-р сарын 26-ны орой баруун хэсгийн тэнгисийн районд эргүүл хийж явахдаа дэлбэрэлт гаран живж, онгоцон дээрх 104 офицер дайчдаас 54-хөн хүн амьд гарсан юм. Уг онгоц живсэн ослын үнэн байдлыг шинжлэх ухааны үндэстэй, бодитойгоор, туйлбартай нягтлан шалгаж, холбогдох хариуцлагыг нэхэмжилнэ гэж БНСУ-ын засгийн газар илэрхийлсэн байна. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе