![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
БНСУ-ын ерөнхийлөгчийн ордон Чон Ва Дайгаас мэдээлснээр, БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мун Бак 18-ны өглөө 3-р сард гарсан "Чеонан" нэрэмжит сэргийлэлтийн онгоц живсэн талаар Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьсан байна.
Ли Мун Бак Обаматай утсаар ярихдаа, " Чеонан " нэрэмжит сэргийлэлтийн онгоц живсэн хэргийг хэрхэн шийдэх асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд хэргийг үйлдэгч этгээдэд БНСУ болон Америк нэгдсэн арга хэмжээ авахаа илэрхийллээ. Уг асуудлыг зохицуулан шалгахад Америк БНСУ-ыг "туйлаар итгэн дэмжиж байна " гэж Обама утсаар ярилаа гэж Чон Ва Дайгийн төлөөлөгч мэдэгджээ.
"Чеонан" нэрэмжит сэргийлэлтийн онгоц 3-р сарын 26-ны орой баруун хэсгийн тэнгисийн районд эргүүл хийж явахдаа дэлбэрэн живсэн юм.Онгоцон дээрх 104 офицер дайчдаас 54-хөн хүн амьд гарчээ. Уг онгоц живсэн ослын үнэн байдлыг шинжлэх ухааны үндэстэй, бодитойгоор, туйлбартай нягтлан шалгаж, холбогдох хариуцлагыг нэхэмжилнэ гэж БНСУ-ын засгийн газар мэдэгдсэн байна. \Орчуулсан редактор Урангоо\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |