
Бүх Хятадын үндэстний цөөнхийн биеийн тамир спортын 9-р наадмыг Хятадын үндэстний хэрэг эрхлэх үндэсний хороо, Хятадын үндэсний биеийн тамир спортын ерөнхий газар зохион байгуулж, Гүйжөү мужийн ардын засгийн газар эрхлэн явуулсан юм. Хятадын үндэстний хэрэг эрхлэх улсын хорооны дарга бөгөөд үндэстний цөөнхийн биеийн тамир спортын 9-р наадмыг зохион байгуулах хорооны дарга Ян Жин, Хятадын үндэсний биеийн тамир спортын ерөнхий газрын дарга бөгөөд үндэстний цөөнхийн биеийн тамир спортын 9-р наадмыг зохион байгуулах хорооны дарга Лю Пэн, наадмыг эрхлэн явуулах талын төлөөлөгч Гүйжөү мужийн намын хорооны дарга Ли Жаньшу, Гүйжөү мужийн дарга Жао Кэжид "хөгжил цэцэглэлт, өлзий дэмбэрэл эв найрамдал"-ыг бэлгэдсэн бэлгийг гардуулсны хойно, үндэстнүүдийн өвөрмөц онцлог түүнчлэн Гүйжөү мужийн үндэстний цөөнхийн байгаллаг соёлыг харуулсан "Тэнгэр газар хүний нэгдэл – Хятад орны дуулал " том хэмжээний уран сайхны тоглолтыг гаргажээ.
1 2 3 4 5 6 7 8 9