• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын зарим нутгийн сайн дурынхан баяраа тэмдэглэлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-12-06 11:20:23

       12-р сарын 5-нд олон улсын сайн дурынхны өдөр тохиож байна. Хятадын зарим нутгийн сайн дурынхан бодит үйл ажиллагаагаараа сайн дураараа ард түмэнд үйлчлэх зориг санаагаа илэрхийлж, олон улсын сайн дурынхны өдрийг тэмдэглэжээ.

       Хятадын төв нутгийн Хү Бэй мужийн Ү Хань хотод сайн дурынхан оршин суугчдын хороололд эрүүл мэндийн үзлэг, гэрийн цахилгаан эдлэл засах, засвар хийсэн орон сууцыг шалгах болон хүнсний аюулгүй байдлыг сурталчлах зэрэг олон талт үйл ажиллагаа өрнүүлжээ. Хятадын баруун өмнөд нутгийн Гүй Жөү мужид залуучуудаас бүрдсэн 100 мянга орчим сайн дурынхан өндөр настны асрамжийн газар, хот орсон тариачны хүүхдийн сургууль зэргээр явж, сэтгэлзүйн дэм өгч, ажил олоход туслах, хичээл номыг нь давтуулах зэргээр тусалсан байна. Харин өмнөд нутгийн Гуанжөү хот сайн дурынхны үйлчилгээний ажил төрлийг хөгжүүлэх бодлого боловсруулж, 3-5 жилийн хугацаанд наанадаж 2 сая сайн дурынхан бэлтгэх талаар хүчин чармайлт гаргана гэжээ.

       Эх сурвалжид мэдээлснээр, өнөө Хятадад нийт 33 сая 920 мянган сайн дурынхан байгаа бөгөөд 175 мянган олон салбарын үйлчилгээний төв байгуулаад байна.
\Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе