• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өлзийт боов хийх арга

CRI       (GMT+08:00) 2012-02-06 19:10:11

      Сайн байцгаана уу? Бээжингийн хамаг өндөр дэх Бээжингийн төв телевизийн цамхгийн эргэдэг ресторанд тавтай морилохыг урьж байна. Өнөөдөр та бүхэндээ өлзийт боов хийхийг зааж өгөх болно. Юуны түрүүнд та бүхэндээ өлзийт боов хийх орцыг танилцуулъя. Уламжлалт өлзийт боовонд ихэвчлэн буурцагны нухаш, хар мааж, тошлой, сарнайн дэлбээ зэрэг шанз ордог. Мөн мах хэрэглэдэггүй хүмүүст зориулж ургамлын гаралтай шанз бэлтгэсэн байгаа. Үүнд Лянхуа цэцгийн үндэс зэрэг багтаж байна. Түүнчлэн Манго зэрэг жимсээр бэлтгэсэн шанзыг оруулж болох юм. Хувь хүний сонирхлоос хамаарч халуун ногоотой, шоколадтай, самартай шанзыг бас бэлтгэсэн байгааг та бүхэн харж байна. Одоо та бүхэнд яаж хийдгийг зааж өгье. Энэ бол цагаан будааны гурил, хоёр хуваагаад сайтар нухна. Дараа нь гурилаа банш буузны гурил шиг жижиглэн хавтгайлж элдээд, өөрийнхөө дуртай амтлагчаа хийгээд чимхэх хэрэгтэй. Чимхсэний дараа алгандаа бөөрөнхийлж, шанзаа жигд тарааж өгнө.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе