ХОУР-ын мэдээ: Тухайн орон нутгийн цагаар 7-р сарын 30-ны өдөр Лондоны Олимпын наадам 3-дах өдөртөө үргэлжилж, мөн өдөр 22 төрлийн тэмцээнийг явуулж, 12 алтан медалийн эзэн тодорчээ. Хятадын тамирчид усанд харайлт, хүндийн өргөлт, гимнастик зэрэг төрлийн тэмцээнд 3 алт авснаар Хятадын алтан медалийн нийт тоо 9 болж, тэргүүн байрт жагссаар байна.




Эрэгтэй хос 10 метрийн усанд харайлтын тэмцээнд Хятадын багийн Цао Юань, Жан Яньчуань 486.78-ийн оноогоор алт авсан бол хүнд өргөлтийн тэмцээний эмэгтэйчүүдийн 58 килограммд Хятадын тамирчин Ли Ше-ин түрүүлж алт авснаар олимпын наадмын уг төрлийн тэмцээнд Хятадын тамирчид 3 удаа дараалан тэргүүлжээ.
1 2 3 4