
Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн Сайд нарын 7-р бага хурал 4-р сарын 27-ны үдээс өмнө Улаанбаатарт эхлэв. 27 – 29-ний өдрүүдөд болох энэ бага хуралд нийт 104 орны 1215 төлөөлөгч оролцож байна. Улс орнуудын төлөөлөгчдийн дотор 1 ерөнхийлөгч, 2 дэд ерөнхийлөгч, 1 ерөнхий сайд, ерөнхийлөгчийн туслах нэг хүн байгаа бөгөөд бусад нь сайд нар болон олон улсын 20 байгууллагын төлөөлөгч байгаа юм байна. 27-ны үдээс өмнө болсон Чуулга уулзалтын төлөөлөгчдийн хамтарсан хуралдаанд Монгол Улсын ерөнхий сайд Н. Алтанхуяг оролцож үг хэлсэн байна.
1 2 3 4