![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын ТХ-ны ЕНБ дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 26-ны үдээс өмнө Бээжингийн АИХ-ын ордонд Шэньжөү-10 нисэгчтэй хөлгийн нислэгийн үүрэг гүйцэтгэсэн нисэгчид, судлаач техникийн ажилтнуудыг хүлээн авч, тэдэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Нисэгчтэй сансрын үйлсийн ололт амжилт агуу их Хятадын замнал, үзэл санаа, хүч чадлыг бүрэн харуулж, нийт үндэстэн, ард түмний Хятад үндэстний агуу их сэргэн мандлын мөрөөдлөө биелүүлэх шийдвэр зориг, итгэл найдварыг бататгалаа гэж тэрээр онцоллоо.
Ши Жиньпин хэлэхдээ, Шэньжөү -10 үүргээ амжилттай биелүүлсэн нь сансрын төслийн 2 дах шатны эхний үе бүрэн өндөрлөснийг харууллаа. Энэ бол сансрын фронт 21 жилийн бэрх тэмцлийн дүнд олж авсан чухал үе шатны ялалт юм. Энэхүү хөгжлийн явцад бид гялалзсан амжилт үзүүлж, бидний орон зайн техникийн хөгжлийг олон улсын тэргүүний эгнээнд нэгтгэлээ. Бид мөн өндөр боловсролтой сэхээтний эгнээг бүрдүүлж, нисэгчтэй сансрын агуу их үзэл санааг бий болголоо. Намын төв хороо, төрийн зөвлөл, цэргийн төв зөвлөлийн удирдлага, бүх ард түмний өргөн дэмжлэг, сансрын багийнхны эвсэг тэмцэл байсан цагт манай орны сансрын үйлсийн маргааш улам гэрэлтэй байх нь гарцаагүй юм гэж тэрээр мөн онцолжээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |